Орхон аймаг: Хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу?

Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний 00:00 цагт нээлээ. Энэхүү шийдвэрийг УОК-ын хурлаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасныг Монгол Улсын Шадар сайд орон нутгийн удирдлагуудад мөн өдрөө цахим хурлаар мэдэгдэж, бэлтгэл ханган иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийг үүрэг болгосон билээ.

Хөдөлгөөнд оролцох иргэн та хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо PCR-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотолсон байх үүрэгтэй юм. Ингэхдээ шинжилгээний хариу гарснаас хойших хугацаа 72 цаг өнгөрөөгүй байх ёстой.

Хэрэв PCR-ын шинжилгээний хугацаа 72 цагаас хэтэрч, хүчинтэй хугацаа дууссан бол хүлээн авагч аймаг, орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулах эрх нь нээлттэй байх юм.Зорчих хөдөлгөөн нээгдсэнээр хувийн унаагаараа болон такси,автобусс зэргийг сонгон үйлчилүүлэх бөгөөд галт тэрэг явах эрх нээгдэж байгаатай холбогдуулан тун удахгүй цагийн хуваарь явах маршрут гарах юм байна.

Орхон  аймгаас бусад орон нутаг руу шинжилгээ шаардахгүй, зөвхөн эрүүл мэндийн шаардлагаар төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авахаар Улаанбаатар хот руу явахад БОЭТ -13а маягтаа авч ПСР шинжилгээ өгсөн байна.

Бусад тохиолдолд Erdenet.mn-д бүртгүүлж эрүүл мэндийн асуумжаа бөглөж, хүсэлтээ илгээнэ.

Улаанбаатар буюу халдвартай бүсээс ирэхдээ заавал ПСР шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Шинжилгээ 72 цаг дотроо хүчинтэй байх, иргэний үнэмлэх, бусад(албан томилолт, 13а, тодорхойлолт г.м) биедээ авч зорчино.

Улаанбаатар хотоос ирж буй албаны болон шуурхай дамжин өнгөрөх эсвэл ажлаар 24 цаг дотроо гарах бол тухайн байгууллагын томилолт, бусад нотлох бичиг баримт тодорхойлолтын дагуу гэрийн тусгаарлалтад орохгүй, бусад тохиолдолд 7 хоног гэрийн тусгаарлалтын дэглэм мөрдөх юм байна. БОЭТ-ийн дэргэд ПСР шинжилгээ авч байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд шинжилгээг өгөх юм байна. Дархан аймгийн тухайд зорчих иргэд заавал бүртгэл хийлгэж санамж бөглөх бөгөөд тухайн аймгийн ОК гаргасан шийдвэрийг дагаж мөрдөнө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /3/

Uurhain ajilchin ub huwiin mashinaa awaad ochihod yun 7 honog tusgaarlah we arai heterhii yumaa shinjilgeegee uguud yawj bhad huwiin unaatai yawhaar covid tusan ulsiin unaagaar mongoo tolood yawhaar tusdaggvi ene teneg shiidweree bolimoor yumaa arai heterhii

Turmunkh

2023-01-04 13:30 | 43.231.113.120

orhon amaas УБ ywhd erdenet mn asuumj bogol gesen mortloo bogloor hvleej awhgvi ym yhiin boloo ystoo neg shiregdelte ymaa

Баянмөнх

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Орхон аймгийн онцгой комиссын дарга гэж нэг эргүү дагз бнаа. Зэргэлдээ халдваргүй сумын иргэдээ оруулахгүй бөөн чирэгдэл болно. Наанадаж хүнс барааны зах дээр гэх мэт худалдаа наймаа эрхэлдэг хүмүүст нь орлого орно гэдгийг ойлгодоггүй мал юм аа. Халдвартай бүсээс ирж байгаа иргэдээс шинжилгээгээ шаардаж болно эрдэнэтээс гарах иргэдээс шинжилгээ авна ч гэх шиг ёстой УОК оос давсан шийдвэр гаргадаг юу ч үзээгүй хөдөөний эргүү новш. Ядаж Дарханы засаг даргыг дуурайдаг болоосой

Зэргэлдээ сумын иргэн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.