Санхүүгийн хүндрэлээс гаргах цахим сургалт үнэ төлбөргүй болно.

                         Цар тахлын хөл хорио удаан үргэлжилж одооноос хорио тавигдаж зогсонги байсан бизнесийнхэний нуруу тэнийж үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Удаан хугацааны турш зогсонги байсны улмаас уналтанд ороод байгаа бизнесийн орчныхонд тус дэмжлэг болох үүднээс Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын маркетингийн сургалт үйлчилгээ явуулдаг Нэтхоус компаний багш сургагч нараар “Дижитал маркетинг”-ийн цуврал хичээлүүдийг цахим орчинд үнэ төлбөргүйгээр хүргэж байна.

                        Эхний хичээлийг цахим орчинд хэрхэн сурталчилгаа хийх, хөгжүүлэлтийг хэрхэн бий болгох зэргээр хичээл орсон бол одоо маркетинг, сошиал медиа сувгийн хөгжүүлэлтийг гардан гүйцэтгэдэг маркетерүүд, менежерүүдэд маркетингийн төлөвлөгөө гаргах бодит ур чадварыг ахиулах, дижитал маркетингийн ерөнхий концепцын дагуу сошиал сувгуудаа үр дүнтэй контент төлөвлөгөө гаргаж, борлуулалтаа нэмэгдүүлэхэд туслах сургалт болох гэж байна. Нэтхоус ХХК нь монголын зах зээл үйл ажиллагаа явуулж буй бизнесийн (70+) байгууллагын дижитал маркетингийн хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэсэн. Сүүлийн 6 жилийн хугацаанд Сошиал медиа, Дижитал маркетингийн чиглэлээр 200 гаруй танхимын сургалтыг зохион байгуулж, 3000 орчим суралцагчийг төгсгөсөн мэргэжлийн багш нар сургалтыг удирдан явуулдаг туршлагатай хамт олон юм.

                    2021 оны 03-р сарын 05-ны 11 цагт "Контент төлөвлөлт гэж юу вэ? Яагаад хэрэгтэй вэ?" сэдвээр  • Контент бэлдэх зорилго • Сонирхогчийн хэрэглэгч болгох нь Контент маркетингийн төлөвлөлтийн систем • Хэрэглэгчийн анхаарлыг татаж, тэдэнтэй холбоо тогтоох нь • Харилцааны цэгүүд ба сонирхогчийг худалдан авалтад хөтлөх нь • Контент төлөвлөлт ба анхаарах зүйлс /зорилго, дараалал, давтамж, контентийн төрөл, үнэлгээ/ зэрэг хичээл орно.

                    Харин 03-р сарын м06-ны өдрийн 11 цагт "ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГИЙГ ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" сэдвээр Харилцааны маркетинг, амжилттай хэрэгжүүлэх үе шатууд • Харилцааны маркетинг гэж юу вэ? • Харилцааны маркетингийг хэрэгжүүлэх үе шатууд Харилцааны маркетингийн хэрэгсэл буюу чатбот автоматжуулалт • Чатбот автоматжуулалтын платформууд, тэдгээрийн хэрэглээ /Manychat VS Chatfuel/ • Чатбот автоматжуулалт үүсгэх нь зэрэг хичээлүүд орох юм. Энэхүү хичээлд хамрагдахын тулд та бүхэн Фэйсбүүк орчинд “Эрдэнэт цахим сургалт” гэсэн хаалттай группэд хүсэлтээ өгч нэгдсэнээр шууд сургалтанд хамрагдах боломжтой болох юм.

                   Та бүхэн сургалтын явцад багштайгаа ойлгоогүй зүйлээ болон асуух зүйлүүдээ коммент бичиж асуух боломжтой. Нэг удаагийн сургалтын үргэлжлэх хугацаа 1 цаг 30 минут байх юм байна. Таны бизнест амжилт хүсье!

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.