"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ: Вакцинжуулалтын бэлтгэл хангана

Монгол улсад Ковид-19 цар тахлын халдварын эсрэг вакцинжуулалт эхэлсэнтэй холбогдуулан Орхон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн Шуурхай штаб өнгөрсөн лхагва гарагт хуралдлаа. Энэхүү хурлаар улсын онцгой объект Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдыг вакцинжуулах ажлыг зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн. Вакцин хүлээн авах, ажилчдыг мэдээллээр хангах, байр бэлтгэх, тэнд ажиллах мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах зэрэг асуудлыг төлөвлөхөөр шийдвэрлэв. Стандартаар вакцинжуулалтын үйл ажиллагааны дараа нэг хүнийг 30 минут ажиглалтад байлгаж, ямар нэгэн хүндрэл гарахаас урьдчилан сэргийлэх ёстой. Иймээс вакцинжуулалтыг үйлдвэрийн бүсэд зохион байгуулах боломжгүй гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн Шуурхай штабын дарга Д.Мөнхболд мэдээллээ. 

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.