С.Батжаргал:Цэцэрлэг,сургуулийн орчинд мөрдөх дүрэм журмын талаар эцэг эхчүүдэд сайтар танилцуулж ажиллахыг үүрэг болголоо

Аймаг сум, баг, тосгоны цэцэрлэг сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаа энэ сарын нэгнээс эхлэн танхимаар хичээллэх чиглэлийг улсын Онцгой комиссоос гаргасан.

         Үүний дагуу Орхон аймгийн төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 24 сургууль, 36 цэцэрлэг өнгөрсөн даваа гарагаас эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

       Өнөөдөр аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал болон, БСУГ-ын дарга О.Ариунгэрэлт, аймгийн Онцгой байдлын газрын дарга, Шуурхай штабын дарга Г.Ганбаатар нар сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцахаар зарим сургууль цэцэрлэгүүдэд ажиллалаа. 

       “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд COVID-19 болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх, сургалтын хоцрогдлыг арилгах тал дээр эцэг эхчүүд болон, багш, сургуулийн захиргаа хамтран ажиллаж  сургалтын орчныг эрсдэлгүй байлгахад онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. 

    Сургууль цэцэрлэгүүдийн хувьд анги танхимын агаар сэлгэлт, нэг чиглэлийн урсгал, ариутгал халдваргүйжүүлэлт, халуун үзэх автомат багаж, тусгаарлах өрөө болон үдийн цай хөтөлбөрт хамрагддаг бага ангийн сурагчдад авч буй зохион байгуулалт, урьдчилан сэргийлэх ажлыг сургууль цэцэрлэг бүр хэвшүүлэн ажиллаж байна. Мөн сургууль цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг баримтлах талд дээр ямар нэгэн хүндрэл бэрхшээл байхгүй, сурагчдын хичээлд хамрагдалт сайн байна хэмээн үзэж байгаагаа аймгийн засаг дарга хэлсэн юм.  

       Аймгийн хэмжээнд ЕБС-д  22600 гаран хүүхэд суралцдагаас 95 хувийн хамрагдалттай, цэцэрлэгийн насны 8700 гаран хүүхэд хүмүүждэгээс 70 хувийн хамрагдалттай байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.