Орхон аймаг: Тусгаарлагдсан гурван иргэний ПСР шинжилгээний хариу "СӨРӨГ" гарлаа

Орхон аймагт 3-р сарын 2-ны өдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон гурван иргэн ирсэн бөгөөд тэд буяны ажлаар зорчих хөдөлгөөн хийсэн аж. Эдгээр иргэдийг БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлаж, сорьц авч яаралтай шинжилгээ хийсэн бөгөөд дөнгөж сая шинжилгээний хариу гарлаа. Эхний түргэвчилсэн шинжилгээний хариу “СӨРӨГ” гарсан бөгөөд ПСР шинжилгээний хариу гурван цагийн дараа  "СӨРӨГ" гарлаа. Иргэд дэглэмээ сахиж халдвар хамгаалалаа барьж олноороо баяр тэмдэглэхгүй байхыг анхааруулж байна.Хэрвээ хариу эерэг гарсан бол эдгээр иргэдийн ойрын болон дам хавьтал 500 орчим иргэнийг хамрах байсан аж.Эдгээр иргэд Улаанбаатар хотын оршин суух хаягтай тэд Орхон аймагт нэвтрэхдээ  шинжилгээний хариутай орж ирсэн бөгөөд ойрын хавьтал байсан учир яаралтай арга хэмжээ авч иргэдийг тусгаарлан шинжилгээ авчээ. Зорчих хөдөлгөөн нээсэн тул эрсдэл ирэхгүй гэх баталгаа байхгүй тиймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайн бариарай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.