Ж.ГАНЧИМЭГ: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар баталгаажсан вакциныг хүмүүст хийнэ

Үйлдвэрийн ажилчдыг вакцинжуулалтад хамруулах, бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа талаар “Эрдэнэт” сувиллын  цогцолборын Үйл ажиллагаа эрхэлсэн орлогч- Ерөнхий эмч Ж.Ганчимэгээс тодрууллаа.

-Одоогийн байдлаар вакцинжуулалтын хүрээнд тодорхой ямар ажлууд хийгээд байна вэ?

     -Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинжуулах ажлын төлөвлөгөө нэгдүгээр сард батлагдсан.  Улс орны хэмжээнд дархлаажуулалт зохион байгуулах ажлын удирдамж батлагдсаны дагуу бид ажлаа төлөвлөөд байна. Нийт дөрвөн   чиглэлээр 14 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Энд ажиллах хүний нөөцийг бэлтгэх, сургаж дадлагажуулах зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газартай хамтарсан сургалтад 17  эмч, эмнэлгийн ажилтан хамрагдлаа. Мөн нөөцөд ажиллах  39 ажилтныг дадлагажуулж  бэлтгээд байна. Нэг гол ажил нь түр цэг байгуулах бэлтгэл хангасан.

Аймгийн Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Спорт цогцолборын зааланд түр цэг байгуулах болсон. Халдвар хамгаалалт, хяналт, сэргийлэлтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр ариутгал халдваргүйтгэлийн бодисууд, түүнд шаардлагатай жижиг багаж хэрэглэлүүд бусад зүйлийг бэлтгэж бэлэн болгоно. Дархлаажуулалтад ажилтан албан хаагчид, иргэдийн сэтгэл зүйн бэлтгэлийн бэлэн байдлыг хангах, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгасан. Аймгийн хэмжээнд  эрүүл мэндийн нэгдсэн баг гарсан. ДЭМБ-аас гарсан зөвлөмжийн дагуу олон улсын хэмжээнд зохион байгуулан хэрэгжүүлж үр дүнг нь тооцсон  ажил учраас манай эмнэлгийн хувьд  илүү ач тустай  байх болов уу.  Энэ ажлын хүрээнд ажилчдынхаа дунд тандалт судалгаа явууллаа. 

Энэ судалгааг авснаар ажилчдынхаа дунд ямар сургалт сурталчилгаа хийхээ төлөвлөх юм.  Ингэснээр вакцинжуулах хүмүүсээ эрэмбэлнэ. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид, гэрээт ажилчдадаа оруулаад  7230 хүний судалгааг гаргаж ХӨСҮТ, Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар комисс болон Уул уурхайн яам руу явуулсан.  Нэгдүгээр эрэмбэд голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа, онцгой, бусад бүрэлдэхүүнд ажиллах хүмүүс орж байгаа. Өөрөөр хэлбэл хариу арга хэмжээ авч ажиллаж буй хүмүүс. Хоёрдугаарт 50-иас дээш насны болон архаг хууч өвчтэй хүмүүс, стратегийн орд газрыг ашиглаж буй ажиллагчдыг оруулсан. 

        -Хүмүүс вакцин хэзээ хийлгэх, чанарын талаар их сонирхож байна?

     -Тухайн улсын Засгийн газар зөвшөөрч, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар баталгаажсан вакциныг хүмүүст хийнэ. Орхон аймгийн хэмжээнд 24700 хүн вакцинжуулалтад хамрагдах төлөвлөгөө гарсан. Үйлдвэрийн ажиллагчид массаараа нэг ажлын байранд үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр вакцинжуулалтад бүрэн хамрагдах ёстой. Ер нь вакциныг эрүүл хүмүүст хийдэг. Энэ удаагийн вакциныг олон улсын түвшинд зөвшөөрснөөр зохих хүмүүст хийх юм. Бид архаг хууч өвчтэй хүмүүсээ эрэмбэлсэн. Цех хариуцсан эмч, эмнэлгийн ажилчид тодорхой судалгааг өвчний нэршлээр гаргаж байна. Энэ хүмүүс хоёрдугаарт эрэмбэлэгдэнэ. Нийт дөрвөн вакцин байгаа. АНУ, ОХУ, Хятадын вакцинууд. Манай улсын хэмжээнд энэ сарын 23-аас 7200 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулах ажил эхэлсэн.

    -Вакцинд хамрагдах хүмүүс юу анхаарах ёстой вэ?

     -Ямар ч вакцин хийлгэхэд эхний нэг хоёр хоногт хавдах, улайх, дотор муухайрах, толгой өвдөх ийм шинж тэмдгүүд  илэрдэг. Энэ нь 96 хувьтай байгаа нь харьцангуй хариу үйлдэл үзүүлж буй хүмүүсийн  биеийн дархлаа сайн байна гэсэн үг. Одоогоор хүнд хэлбэрийн тохиолдлууд бүртгэгдээгүй байна. Бид вакцинжуулахад шаардлагатай төсвөө гаргана. Вакцинжуулах ажлыг явуулахад гурван өрөө хэрэгтэй байгаа. Хүлээн авалтын, эмчийн үзлэгийн буюу вакцинжуулалтын, ажиглалтын өрөө гаргана. Өөрөөр хэлбэл 15-30 минут тухайн хүнийг ажиглах өрөө гарган ажиллана. Одоогийн байдлаар таван түр цэг байгуулаад байна. Вакцинжуулах үйл ажиллагаа вакцин татан авснаас хойш долоо хоногийн хугацаанд явагдана. Нэг түр цэгт таван хүн ажиллахаар зохион байгуулна. Цахим бүртгэлийн ажилтан, үзлэгийн эмч, сувилагч, зохион байгуулагч, ажиглалтын цагдаа, онцгойгийн хүмүүс нэг баг болж ээлжээр ажиллана. Вакцинд хамрагдаж буй  хүмүүс сэтгэл зүйн бэлтгэлтэй, эерэг мэдээлэлтэй байж, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нэгдсэн зөвлөмжийг дагах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүсийн судалгааг эмч, эмнэлгийн ажилчид урьдчилан гаргана. Вакцинжуулалт эхлэхээс тав хоногийн өмнө үзлэг хийнэ. Тодорхой хэмжээний эмчилгээ шаардлагатай хүмүүст эмчилгээ хийхээр төлөвлөж байна.

Тухайлбал, харшлын суурьтай хүмүүст  асуудал гарч болзошгүй гэсэн болгоомжлол байгаа. Дэлхийн хэмжээнд хоёр зуун сая хүнийг вакцинжуулаад байна. Эндээс харшил өгсөн тохиолдол бүртгэгдээгүй. Тэгэхээр харшилтай хүмүүсийг тодорхой хугацааны дараа вакцинжуулалтад хамруулах зохион байгуулалтын ажил явагдана. Энэ хүмүүсийг эмнэлгийн ажилтнууд урьдчилсан эмчилгээнд хамруулна. Ингэснээр тухайн хүн зөв сэтгэл зүйтэй вакцинжуулалтад хамрагдах боломжтой.  Ер нь хаа ч нийтийг хамарч болзошгүй тохиолдлууд байгаа учраас улсын хэмжээнд хүн амын 60 хувийг вакцинжуулалтад хамруулах зорилт тавьсан байгаа. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийнхээ нийт уурхайчдыг вакцинжуулах ажилд бүрэн хамрагдаж, айдасгүй хөдөлмөрлөхийг уриалах байна. 

-Баярлалаа.

Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

АЗ ЖАРГАЛТАЙ БАЯРЛАЛАА Би байна БИДНИЙ ЖИНХЭНЭ ЗЭЭЛЭЭС ХЭРХЭН ӨӨРИЙН ЗЭЭЛИЙГ ЗЭЭГДСЭНИЙГ МЭДЭГДЭЛИЙГ УНШААРАЙ КОМПАНИЙГ ЖОЗЕ ЛУЙС ЗЭЭЛИЙН КОМПАНИ гэж нэрлэжээ, би өнөөдөр маш их баяртай байна BLESS JOSE LUIS ЗЭЭЛИЙН КОМПАНИ. Намайг Даримаа гэдэг. Би Улаанбаатарын иргэн, гэр бүлтэй, жинхэнэ зээлийн компани хайж сүүлийн 5 сарын хугацаанд хайж олсон бөгөөд надад итгэж найдаж байсан өдрийн л эцэст нь олон тооны луйвар хийсэн. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх итгэл найдвар тасарч, би эргэлзэж, бухимдаж, гэр бүлээ тэжээхэд маш хэцүү болсон, би интернэтээр зээлийн компаниудтай холбоотой зүйл хийхийг хэзээ ч хүсээгүй тул би очсон. a-аас жаахан мөнгө зээлэх найзаа, би түүнд болсон бүх зүйлийг хэлээд надад тусалж чадна, надад хэрэгтэй ямар ч хэмжээний зээлийг надад маш бага 2 хувийн хүүтэй өгч чадах зээлийн компанийг мэддэг, тэр сая зээл авсан гэж хэлсэн. тэднээс зээл авах хүсэлтийг надад зааж өгсөн бөгөөд би яг хэлсэн ёсоор нь би тэдэнтэй и-мэйлээр: (joseluisloans@gmail.com) имэйлээр холбоо барьсан, би хэзээ ч итгэдэггүй байсан ч би хичээгээд хамгийн их гайхаж байсан. 24 цагийн дотор зээл, би итгэж чадахгүй, Би дахин аз жаргалтай, баян болж, ийм төрлийн зээлийн компаниуд энэ луйврын гэмт хэрэг үйлдсэн хэвээр байгаа тул Бурханд талархал илэрхийлж байна. Зээл хэрэгтэй байгаа бүх хүмүүст очиж үзэхийг зөвлөж байна. (joseluisloans@gmail.com) тэд чамайг хэзээ ч унагахгүй бөгөөд таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Хосе Луисын зээлтэй хурдан холбоо барьж, тэднээс зээлээ аваарай, Жозе Луис бурхан ивээг. жинхэнэ зээлийн саналд зориулж компани. Жоз Луйс компанитай зээлийнхээ талаар холбоо бариарай, учир нь би энэ компанид зээлээ стрессгүйгээр амжилттай авсан

polkmn jjj

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%