Мөнгөн завъяагийн автобусны буудлын ойролцоо зорчигч тээврийн автобусс шатаж гал гарчээ

Мөнгөн завъяагийн автобусны буудлын орчимд автобус шатсаны улмаас түлэгдсэн хүн байхгүйг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Мөнгөн завъяагийн автобусны буудал дээр автобус шатаж байна гэсэн дуудлага 19:25 цагт Онцгой байдлын газарт очжээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн "Тэнүүн-Огоо" ХХК-ийн Шар хад- Хороолол чиглэлийн автобус бүрэн шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан байна.

Азаар гал түймрийн улмаас түлэгдсэн хүн байхгүй аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.