“Эрдэнэт” үйлдвэр 819 сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг солих ажлыг 100 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолыг мөн баталсан байдаг. Энэхүү тогтоолын 1.5 дэх заалтад “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан.

Уг ажлын хэрэгжилтэд  хяналт тавих, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан юм. Тэгвэл өчигдөр /2021.03.12/  “Төрийн өмчийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2023 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” хэлэлцүүлэг  Барилгын хөгжлийн төвд боллоо.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ё.Баатарбилэг, Д.Өнөрболор, Ч.Ундрам, Б.Жаргалмаа, БШУЯ-ны ТНБД-аар ахлуулсан дэд ажлын хэсгийн гишүүд, БХБЯ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, БХБЯ-ны холбогдох албан тушаалтан, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгээр БШУЯ-ны ТНБД Д.Батбаатар үйл ажиллагааны явц, Мобиком корпораци болон Дэлхийн зөн Монгол ОУБ-ын хамтран хэрэгжүүлсэн “WASH” төслийн танилцуулга, Баруун 3 аймгийн сургууль, цэцэрлэг, дотуур байранд хийгдсэн ариун цэврийн байгууламжийн төслийг танилцууллаа.

Мөн ОХУ, ХБНГУ зэрэг олон улсын Монгол Улсад нэвтрүүлэх боломжтой технологийг танилцуулсан ба Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тохирох хэд хэдэн технологи байгааг эрдэмтэн, судлаачид, инженер, бизнес эрхлэгчид үг хэлэхдээ онцоллоо. Ажлын хэсгийн гишүүд судалгаа мэдээлэл хангалтгүйгээс ажил удааширч байгааг санууллаа. Үүнд ажлын дэд хэсэг онцгой анхаарч уг ажлыг түргэтгэх тухайд  хэлэлцүүлэгт оролцогчид санал, байр сууриа илэрхийлэв.

Ташрамд дурдахад Монгол Улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байр гаднаа модон жорлонтой байна гэсэн судалгаа байдаг. Эдгээр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд халуун орчноос  гадаа бие засдагтай холбоотойгоор суурь өвчтэй болох, халдварт өвчин авах, улмаар жорлонгийн нүхэнд нь унах зэрэг эрсдэлтэй асуудлууд байдаг байна.

“Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрыг ариун цэврийн өрөөтэй болгоход шаардагдах 100 тэрбум төгрөгийг үе шаттайгаар санхүүжүүлэх юм.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /5/

122 сая төгрөгөөр сэтгэлтэй хүн бол багахан хэмжээний цэцэрлэг барина шүү ичээсэй

Пж

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Аймагууд өөрсдөө хөрөнгөө гаргаад барьж болдоггүй юмуу Эрдэнэт хотод он удаан жил амьдарч байгаа цөөхөн хүмүүс байгаа энэ хүмүүсдээ хандив өгөөч олон жил цагаан тоосонд хордож байна шүү дээ

Дахин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

цаагуураа яг хүүхдиин төлөө юу Ингэж төриин мөнгөөр тоглуулахаа болиочдээ Бадамсүрэн суудалдаа үлдэхиин тулд шантаажинд буулт хиисэн гэсэн биздээ

Сургууль

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Ene Erdenetiin zahirluud neerei bas arai yum aa ene tend ichij shoudaj yaj tendee heseg uldehuu gesen bodloor yum aa hiij guildeed baih yum aa

Zochin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Өргөдөл гаргах Энэ бол санхүүгийн тусламж гэх мэт тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах зорилгоор байгуулагдсан Европын байгууллага юм. Мөнгө санхүүгийн хувьд тэдэнд туслаарай хямрал. Хэрэв танд бэлэн мөнгө дутагдаж, санхүүгийн тусламж хэрэгтэй бол бета зээлийн үйлчилгээ нь хамгийн сайн шийдэл болно. Covid19 тусламжийн хэлтэстэй холбоо барьж, имэйлээр (covid19@washtransfer.com) эсвэл (covidrelief403@gmail.com) хаягаар манай www.washtransfer.com сайтад зочилно уу. та зээл авах хүсэлтийг хурдан бөгөөд хялбархан авах боломжтой. Манай цалингийн зээл бол яаралтай бэлэн мөнгийг хурдан шуурхай, хурдан авах арга юм! Төлбөрийг төлөхийн тулд танд зээл хэрэгтэй юу? Танд санхүүгийн тусламж хэрэгтэй байна уу? Гэрийн даатгалд хувийн зээл авах шаардлагатай юу? Бидний. Алсын хараа нь таныг санхүүгийн асуудлаа танилцуулах замаар шийдвэрлэх явдал юм

hgbfd pok

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%