Шийдвэр: Ачаа тээврийн жолооч нарыг яаралтай вакцинд хамруулах үүрэг өглөө

 Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал: Хөрш зэргэлдээ Булган аймагт коронавирусын халдвартай иргэн зорчсон тул хавьтлыг тогтоон шинжилгээ авч байгаа. Иймд шинжилгээний хариу гартал энэ чиглэлээс орох хөдөлгөөнийг түр хязгаарлах хэрэгтэйг албаны хүмүүст анхаарууллаа. Мөн ачаа тээврийн жолооч нарыг яаралтай вакцинд хамруулахыг ЭМГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сүхээд үүрэг болголоо.

           Эрсдэл дэргэд ирсээр байхад иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй, дэглэм зөрчиж, хүүхдүүд олноор дэмий сэлгүүцэх зэрэг зөрчил ажиглагдсаар байгаа нь харамсалтай байна. Холбогдох албаны хүмүүс үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Халдвартай бүс нутгаас ирчхээд гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчиж гадуур явж буй иргэдийг төлбөрийг нь гаргуулан орон нутгаас гаргасан тусгаарлалтын байранд тусгаарлах хэрэгтэй гэдгийг хэллээ.

   Түүнчлэн цар тахал дэгдсэн цагаас эхлэн ажиллаж, одоо эргүүл шалгалтын ажлыг чанартай гүйцэтгэж байгаа багийн ажлын алба, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчдад нэг удаагийн урамшуулал олгох талаар үүрэг өглөө.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.