Орхон аймаг: 24 цагийн дотор халдварын батлагдсан тохиолдол 12 боллоо

Өнөөдөр 17:30 цагийн аймгийн Онцгой комиссын мэдээллээр иргэн Г-ийн халдвар бүртгэгдсэнээс хойш 24 цагийн хугацаанд нийт батлагдсан тохиолдол 12 болсон талаар мэдээлэл өглөө. Тодруулбал иргэн “Г”, түүний ойрын хавьтлын 8 иргэн, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цехүүдэд ажилладаг 3 иргэнээс халдвар батлагдаж нийт батлагдсан тохиолдол 12 болсон байна. 

 Одоогийн байдлаар Иргэн Г-тэй холбоотой ойрын хавьтал болох 84 иргэнийг илрүүлэн тусгаарласан. Мөн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчидтай холбоотой 60 гаруй ойрын хавьтлыг илрүүлээд байгаагаас 59 иргэнийг Эрдэнэт сувиллын цогцолборт тусгаарлаад байна. 

Өвчлөл авсан 12 иргэн  халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 11 иргэний  биеийн байдал хэвийн нэг иргэний биеийн байдал хүнд байна гэв. 

 3-р сарын 25 буюу өчигдөр 17:00 цагаас хойш аймгийн хэмжээнд түргэвчилсэн шинжилгээг 10300 иргэнд, PCR шинжилгээг 381 иргэнд хийгээд байгаа юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.