Орхон аймаг: Халдвартын тасагт эмчлэгдэж байгаа нэг иргэний биеийн байдал хүнд байна 

 Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 116, дам хавьтал болох 175 иргэнийг тогтоож ойрын хавьтлыг бүрэн тусгаарласан.

 Өнөөдөр өглөөний 8 цагийн байдлаар түргэвчилсэн шинжилгээгээр “Хивсний үйлдвэр” ХК-аас 538, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 3700 ажилчдыг шөнийн шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс хивсний үйлдвэр ХК-аас 4, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн  ажилчдаас 6 тод эерэг гарсан байна. Мөн тандалтын түргэвчилсэн шинжилгээгээр “Дэгдээхий” цэцэрлэгээс 1, “Есөн эрдэнэ” худалдааны төвөөс 2 эерэг гарсан.

Халдвартын тасагт эмчлэгдэж байгаа халдвар авсан  нэг иргэний биеийн байдал хүнд байна.  Орхон аймаг өмнө батлагдсан тохиолдлуудаа ХӨСҮТ-д шилжүүлэн эмчлүүлж байсан бол Улаанбаатар хотод нөхцөл байдал хүндэрсэн учраас орон нутагтаа эмчилнэ гэх мэдээллийг өглөө.

Тухайлбал халдвартын тасагт 40 орыг эмчилгээнд зориулан бэлдсэн. Мөн мэдэрлийн тасагт 30 ор бэлдсэн бөгөөд хүрээлцээгүй байдал үүссэн тохиолдолд ортой хувийн эмнэлгүүдийг зохион байгуулалтад оруулахаар төлөвлөжээ. Батлагдсан тохиолдлуудыг тусгаарлах, сорьц авах үйл ажиллагаанд аймгийн Онцгой комиссын шуурхай штабын “шуурхай хариу арга хэмжээ”-ний 25 хүний бүрэлдэхүүнтэй 5 баг, Халдвартын тасагт 2 эмч, 2 сувилагч, Лабораторид 2 ээлжээр 2 эмч, 4 лаборант ажиллаж байна. Коронавирусын халдварыг эмчлэх эм, тарианы нөөц 1 сарын нөөцтэй байна. Өнөөдөр тандалтын шинжилгээнээс гадна ДЦС, Ачих Ихт ХХК-ын ажилчдад түргэвчилсэн шинжилгээг хийхээр төлөвлөгджээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.