Орхон аймаг: Халдвар батлагдсан газруудад хоёр сургууль, хоёр байгууллага багтаж байна
Аймгийн онцгой комиссоос “Гуравдугаар сарын 26-ний 11:50 цагт мэдээлэл хийв. 24 цагийн дотор хийгдсэн PCR шинжилгээний хариугаар нэмж 12 тохиолдол батлагдаж нийт батлагдсан 21 боллоо. Өчигдөр буюу 3-р сарын 25 ны өдөр хийсэн 166 PCR шинжилгээнээс шөнө ирсэн хариунд 12 тохиолдол батлагдсан байна. Батлагдсан 12 тохиолдлыг задлавал "Ачит ихт" ХХК ны хоёр ажилтан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын нэг ажилтан Тедди худалдааны төвд ажилладаг нэг хүн 4-р сургуулийн нэг сурагч 5-р сургуулийн нэг сурагч Их залуу багт амьдардаг нэг иргэн ломбардны үйл ажиллагаа явуулдаг хоёр иргэн байна. Эдгээр халдвар батлагдсан иргэдийн ойрын хавьтал тодорхойлох тусгаарлах ажлууд хийгдэж эхэлсэн бөгөөд халдварын эх үүсвэр одоогоор бүрэн тодорхойлж дуусаагүй байна гэв. Тусгаарлалтанд нийт 167 иргэн байна. Тухайлбал халдвартын тасагт батлагдсан 21 тохиолдлыг эмчлэх эмчилгээ үйлчилгээ эхэлсэн нэг иргэний биеийн байдал хүнд 20 иргэний биеийн байдал хэвийн байгаа бол Энэрэл төвд 71 хүн Молор зочид буудалд 16 хүн Эрдэнэт сувилалд 59 хүн тус тус тусгаарлалтанд байна. Улаанбаатар хотоос ирсэн 492 хүнийг гэрийн тусгаарлалтанд ажиглаж байна. Орхон аймагт эхний ээлжинд 2000 вакцин ирээд байна. Голомтонд ажиллаж буй 1000 хүнийг эхний ээлжинд хамруулахаар болсон бөгөөд маргаашнаас вакцинжуулах ажил эхлэнэ.Түргэвчилсэн оношлуурын нэмэлт татан авалтын хийж 8200 оношлуур өчигдөр татан авчээ.
Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл 7
-
зочин
2021 оны 03 сарын 27
IP: 43.231.113.120
ард түмнийг дарамтлах шиг болж байна дөө
-
Батням
2021 оны 03 сарын 26
IP: 43.231.113.120
Өрх бүрээс шинжилгээ авах
-
Сийлэгмаа
2021 оны 03 сарын 26
IP: 43.231.113.120
Манай эрдэнэтчүүд УБ-ынхныг бодвол өндөр ухамсартай хүн бүр анхаарч халдварын гурвалжийг таслан зогсоож ногоон өүс болж чаднаа гэдэгт итгэж байна амжилт
-
tsetsegma
2021 оны 03 сарын 26
IP: 43.231.113.120
Zov shu orh bures shinjilge yaraltai avah heregtei.
-
Баттулга
2021 оны 03 сарын 26
IP: 43.231.113.120
Сургууль цэцэрлэг түүнийг тойрсон тоглоомын талбайнуудад ариутгал халдваргүйжүүлэлт шат дараатай хийх шаардлагатай бхйна
-
иргэн
2021 оны 03 сарын 26
IP: 43.231.113.120
Өрх бүрээс шинжилгээ аваачих бол хурдан олдох байхдаа
-
Нэргүй
2021 оны 03 сарын 26
IP: 43.231.113.120
Амралтын 2 өдрөөр 0 зогсолт хийж өрх бүрээ шинжилгээнд хамруулвал яадгын болоо Нилээн тарсан байх магадлалтай юм
Сэтгэгдэл үлдээх