Шинээр бүртгэгдсэн 15 халдварын батлагдсан газруудад банкны салбар,цагдаагийн газар,махны ченж иргэд багтаж байна

3 сарын 26-наас 27-нд шилжих шөнө коронавирусын батлагдсан 15 тохиолдол нэмэгдэж  нийт батлагдсан тохиолдол 36 боллоо. Халдвар батлагдсан иргэдээс 33-ыг нь БОЭТ-ийн халдвартын тасагт тусгаарлан эмчилж байна. 1 хүний биеийн байдал хүнд 32 хүний биеийн байдал хөнгөн. Үлдсэн 3 батлагдсан тохиолдлыг тусгаарлах ажил яг одоо үргэлжилж байна.

Шинээр батлагдсан 36 тохиолдлын 33 нь том хүн, 3 нь хүүхэд байгаа бөгөөд 36 хувийг эмэгтэй, 64 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Халдвараар өвчлөгсдийн дундаж нас 36.2.

Өнөөдөр батлагдсан 15 тохиолдлыг ажлын газраар ангилбал Тесеро төвийн хоёр хүнээс  Төрийн банк  хоёр хүнээс "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ таван хүнээс  Цагдаагийн газар  нэг хүнээс  Их хаадын цуваа  хотхонд амьдардаг нэг иргэнээс  махны ченж махтай холбоотой гурван иргэнээс хөдөлмөр эрхэлдэгүй нэг иргэнээс тус тус халдвар батлагджээ.

Шинээр батлагдсан 36 тохиолдлын 33 нь том хүн, 3 нь хүүхэд, 36 хувийг эмэгтэй, 64 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Халдвараар өвчлөгсдийн дундаж нас 36.2.

Нийт ойрын хавьтал 319, дам хавьтал 631 хүнийг олж илрүүлсэн. Хавьтал судлалын шинжилгээ үргэлжлэн хийгдэж байгаа ба нэг хүний хавьтал судлалыг олж тогтооход 3-4 цаг зарцуулж байна.

Тусгаарлан ажиглах байр буюу  Энэрэл төвд 70, БОЭТ халдвартын тасагт 33, Цэцэг зочид буудалд 23, Молор-Эрдэнэ зочид буудалд 18, Эрдэнэт сувиллын цогцолборт 82 нийт 226 ойрын хавьтлын иргэдийг тусгаарлаад байна.

ЭМЯ мэдээлэл хийхдээ 2020 онд батлагдсан 25 тохиолдлыг нэмж тооцдог тул Орхон аймгийн нийт батлагдсан тохиолдол 61 болоод байгаа юм.

03 сарын 26-ны байдлаар 2192 түргэвчилсэн шинжилгээ авч 5 сул эерэг гарсан. Эрдэнэт сувиллын цогцолбор Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад 3 сарын 24-ний өдөр 1311, 25-ны өдөр 5485, 26-ны өдөр 1 нийт 6797 түргэвчилсэн шинжилгээ хийсэн.

Өчигдөр буюу 3-р сарын 26-ны өдөр Спорт хорооны А зааланд 15 цагт эхэлсэн вакцинжуулалтын цэгээр МХГ 5, Хот тохижуулах газрын 22, Анхны оч ӨЭМТ 12, БОЭТ 1, ОБГ 101 нийт 5 байгууллагын 155 албан хаагчдыг вакцинжуулалтад хамрууллаа. Вакцинжуулалтаар урвал хүндрэл бүртгэгдээгүй. Нэг хүнийг вакцинжуулахад 5-6 минут зарцуулж байна.

Өнөөдөр Эрдэнэт сувилал 250 хүн тунг ГОК-ын ажилчдад, 595 хүн тунг 8 ӨЭМТ-өөр дамжуулан хийж дуусгахаар хуваарилсан.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.