Орхон аймаг: Өнөөдөр батлагдсан 10 тохиолдолд гурван байгууллага хоёр цэцэрлэг багтаж байна

3 сарын 27-наас 28-нд шилжих шөнө коронавирусын батлагдсан 10 тохиолдол нэмэгдэж шинээр батлагдсан тохиолдлын тоо 46 боллоо. Халдвар батлагдсан иргэдээс 49 хүн БОЭТ-ийн халдвартын тасагт тусгаарлагдсан.Халдвар батлагдаагүй таван иргэний тухайд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу ар гэрийнхэн байгаа тул ийнхүү халдвартын тасагт тусгаарлажээ. Одоогийн байдлаар нэг хүний биеийн байдал хүнд найман хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Шинээр батлагдсан 46 тохиолдлын 41 нь том хүн, 5 нь хүүхэд байна. Өнөөдөр батлагдсан 10 тохиолдлыг ажлын газраар ангилбал "Тесеро" төвийн гурван хүнээс "Ачит ихт" компани хоёр хүнээс "Орхон-Эмпати" сургууль нэг 15 цэцэрлэг хоёр хүнээс  21 цэцэрлэг нэг хүнээс Төв аймгийн 061-р дугаар ангитай холбоотой нэг тус тус халдвар батлагджээ.

Нийт ойрын хавьтал 437, дам хавьтал 1327 хүнийг олж илрүүлсэн. Хавьтал судлалын шинжилгээ үргэлжлэн хийгдэж байгаа ба нэг хүний хавьтал судлалыг олж тогтооход 3-4 цаг зарцуулж байна.

Тусгаарлан ажиглах байр буюу Энэрэл төвд 70, БОЭТ халдвартын тасагт 49, Тесеро зочид буудалд 16 Цэцэг зочид буудалд 21, Молор-Эрдэнэ зочид буудалд 41, Эрдэнэт сувиллын цогцолборт 82 нийт 178 ойрын хавьтлын иргэдийг тусгаарлаад байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /3/

Энэрэл төв,эмпатти сургууль гдг чинь нэг дор шүү дээ

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

тесеро гэж юу юм бол

рр

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Тесоро гэж буудал юм шиг бн.зөвүү.

Цэцэгмаа

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.