Орхон аймаг: Халдварын эхний голомт Улаанбаатар хотоос ирсэн иргэний хүүхэд PCR шинжилгээгүй нэвтэрсэнтэй холбоотой гэж үзжээ

Орхон аймагт халдварын анхны тохиолдол өнгөрсөн 2020 оны 11-р сард бүртгэгдсэн энэ нь Төмөр зам дагасан халдвар байсныг олж илрүүлсэнээр халдварыг тодорхой хугацаанд хумиж чадсан. 2021 оны 3-р сарын 24 ны өдөр бүртгэгдсэн эхний  тохиолдлын халдвар авсан эх үүсвэрийг тодорхойлох ажил бүтэн гурван өдөр үргэжилсэн бөгөөд Орхон аймагт батлагдсан халдварын эхний голомтыг тодорхойлжээ. Энэ нь Улаанбаатар хотоос ирсэн иргэний хүүхэд PCR шинжилгээгүй нэвтэрсэн энэ нь халдвар гарах эх үүсвэр байсан гэж үзсэн байна.Тухайн иргэний хувьд 3-р сарын 12-13 ны өдрүүдэд нэвтэрсэн байж УОК-оос өгч байгаа чиглэлийн дагуу эцэг эх нь шинжилгээтэй бол хүүхэд шинжилгээ өгөхгүй байж болно гэсэн журам мөрдөгдөж байгаа учраас тухайн хүүхэд түүний эцэг эх уг журмыг дагасан байна.Одоогоор тус халдварын эх үүсвэрийг тодорхойлж байгаа ч үүнээс гадна хэд хэдэн голомт байх магадлалтай тул хяналт шалгалтын баг үргэлжүүлэн тандалтыг хийж  байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар ойрын хавьтал болох 438 иргэнийг олж тогтоосон бөгөөд дам хавьтлын 1327 хүн байна.Эдгээр иргэдээс  PCR шинжилгээ хийх ажлууд үргэлжилсээр байгаа бөгөөд өчигдөр буюу 3-р сарын 27 ны өдөр 198 шинжилгээнээс 10 тохиолдол батлагдсан бол өнөөдөр PCR шинжилгээг 155 хүнд хийж хариу маргааш гарна.

Батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн 5, ажлын байрны 6 идэвхтэй голомт байгаа ба “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Ачит Ихт” ХХК, Төрийн банк, Тесеро, Урт цагаан, 15-р цэцэрлэг зэрэг газруудад халдвар бүртгэгдээд байгаа юм.  Одоогийн байдлаар халдварын тархалтын байдлыг харахад хүн амын дунд дэгдэлт байдлаар тархаж байна. Цаашид тархалтын явц олон эх сурвалжаас идэвхитэй тархан дамжих эрсдэлтэй байна.

Батлагдсан тохиолдлуудын  зам маршрутын дагуу нийт 41 байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тандалт  судалгаа хийсэн  ба 3 дугаар сарын 27-ны өдөр  34 байгууллага, аж ахуйн нэгжүүдэд  тандалт судалгаа хийгдлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Ямар эрсдэлтэй юм бэ хүүхэдтэй иргэн маш хариуцлагагүй байнаа.1 хүүхдээс болж бүхэл бүтэн аймаг даяараа эрсдэлд орж тархалт газар авлаа.

иргэн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.