Орхон аймаг: Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зам, гэр хорооллын нутаг дэвсгэрт ариутгал хийлээ

 Өнөөдрөөс буюу 3-р сарын 29-ны өдрөөс эхлэн нийтийн эзэмшлийн гудамж талбайн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эхлүүллээ.Тус ажлыг Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг ариутгалын долоон газартай хамтран МХГ болон Аймгийн онцгой комисс хамтран зохион байгууллаа. 

Хотын төв хэсгийг ариутгах ажилд тусгай зориулалтын зургаан тээврийн хэрэгсэл,  ОБГ, МХГ, Баян-Өндөр сумын 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зам, гэр хорооллын хэмжээнд ариутгал , халдваргүйтгэлийн  ажлыг  хийж гүйцэтгэлээ.Иргэн та өөрийн амьдарч буй орчиндоо ариутгал халдваргүйтлийг сайтар хийж ажлын байрандаа мөн адил халдвар хамгааллын дэглэмээ сайтар хангахыг анхааруулж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.