Орхон аймаг: Шинээр батлагдсан 15 тохиолдолд хоёр сургууль нэг эмнэлэг хоёр үйлчилгээний байгууллага багтаж байна

Аймгийн Онцгой комисс 2021.03.30 ны өдөр 11:30 минутанд өгсөн мэдээлэл

24 цагийн дотор шинээр бүртгэгдсэн 15 тохиолдол нэмэгдэж 3-р сарын 24 нөөс 3-р сарын 30 ны өдрийн байдлаар Орхон аймагт нийт батлагдсан халдвар 76 боллоо. 3-р сарын 29 ны өдөр хийсэн  206 PCR шинжилгээнээс ийнхүү 15 тохиолдол батлагдлаа.

БОЭТ-ийн халдвартын тасагт өнөөдөр 73 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 68 хүн нь халдвар илэрсэн 5 иргэн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байгаа юм.Халдвартын тасгаас гадна БОЭТ-ийн Мэдрэлийн тасагт тусгаарлан эмчлэх үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

Батлагдсан иргэдээс найман хүний биеийн  байдал хүнд, найман хүн нь суурь өвчтэй хоёр хүн нь жирэмсэн байгаа бол арван дөрвөн  хүүхэд байна.

Шинээр батлагдсан 15 тохиолдлын 8 нь ойрын хавьталаас илэрсэн бол гурван  шинжилгээ нь  шинээр голомтолсон  үлдсэн дөрвөн  халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байна.

3-р сарын 30 ны өдөр Орхон аймагт батлагдсан 15 тохиолдлуудыг ажлын байраар нь задлабал: Үсчний салонтой холбооотой нэг 8-р сургуультай холбоотой нэг 12 сургуультай холбоотой нэг ойрын хавьтлын буюу халдвартын тасагт тусгаарлагдсан нэг иргэнээс  Сонорхайрхан төвд үйл ажиллагаа явуулдаг фитнэсстэй холбоотой нэг 7-р хорооллын СӨХ тэй холбоотой нэг Жаргалантай сумын иргэнтэй холбоотой нэг Ачит эмнэлэгтэй холбоотой нэг иргэнээс тус тус халдвар илэрсэн байна.

Хавьтлын судалгааг нарийвчлан гаргах ажил эрчимжүүлэн хийгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар ойрын хавьтал , дам хавьтал  хүнийг тандалт судалгаагаар тогтоож  тусгаарлах болон шинжилгээ авах ажлуудыг зохион байгуулж байна. Ойрын хавьтлуудад  дунд сургуулийн хүүхдүүд хамрагдаж байгаа тохиолдолд  хүүдүүдийг гэрийн тусгаарлалтад байлгаж хяналт тавин ажиллаж байна. 3-р сарын 24 нөөс 3-р сарын 29 ны өдрүүдэд нийт ойрын хавьтлын 934 хүн дам хавьтал болох 1550 иргэнийг тандалт судалгаар илрүүлж шинжилгээ аваад байна. Өнгөрсөн тав хоногийн хугацаанд нийт 19987 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан бол PCR шинжилгээг 1212 иргэнд хийгээд байна.

Тусгаарлан ажиглах байранд өнөөдрийн байдлаар 299 иргэн байгаагаас Цэцэг зочид буудалд 21, Молор-Эрдэнэ зочид буудалд 18, Эрдэнэт сувиллын цогцолборт 82, Энэрэл төвд 70, Тесеро зочид буудалд 16, Эрдэнэт зочид буудалд 41 иргэн тус тус тусгаарлагдан ажиглалтанд байна. Гэрийн ажиглалтанд 1894 хүнийг тандалтаар илрүүлж одоогоор тусгаарлаад байна.

Голомт болсон аймаг хотуудаас ирсэн 404 иргэнийг гэрийн тусгаарлалтанд ажиглаж байна. Өчигдөр ХӨҮСТ-ээс 5000 тун вакциныг хүлээн авсан эдгээр тун вакцин "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилтангуудад хийхээр төлөвлөсөн.

Орхон аймгийн хэмжээнд халдвар илэрсэн байгууллагууд ААН иргэдийн тухайд "Эрдэнэт хивс",ХХК  "Эрдэнэт үйлдвэр"ТӨҮГ,  "Ачит ихт" ХХК болон 20 сургууль  4-р сургууль, Орхон эмпати сургууль, 21 цэцэрлэг, 27 цэцэрлэг  15 цэцэрлэг, Урт цагаан, Мэнд-Амар, Теди, худалдааны төв Төрийн банк, Махны  дэлгүүр, Төв аймгийн 061р анги, Их хаадын цуваа, хотхон "Тесеро" төв Үсчний салон Сонорхайрхан төвийн фитнэсс 12-р сургууль, 8-р сургууль, "Ачит" эмнэлэгүүд  багтаж  байна

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.