Эмч мэргэжилтнүүддээ аймгийн удирдлагууд мэндчилгээ хүргэлээ

Өнөөдөр дэлхийн эмч нарын баярын өдөр тохиож байна. Баярын өдрийг тохиолдуулан цар тахлын хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа эмч мэргэжилтнүүдэд аймгийн Засаг даргын гарын бэлгийг гардууллаа. 

          БОЭТ-ийн нийт хамт олон, удирдлагууд, шуурхай штабын хариу арга хэмжээний баг, тандалтын баг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, Ажиглан тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаа болон Авто замын шалган нэвтрүүлэх цэгт ажиллаж буй нийт эмч мэргэжилтнүүдэд хүндэтгэл үзүүлж, Орхон аймгийн ард иргэдийнхээ өмнөөс баярласан талархсанаа аймаг орон нутгийн удирдлагууд илэрхийлж байлаа. 

       Түүнчлэн аймгийн Засаг дарга С.Батжаргал БОЭТ-ийн хүний нөөц, дүрс оношлогооны их эмч тасгийн эрхлэгч нар аймаг орон нутгийн шагналаар шагнуулсныг гардуулан өглөө.  

      Тэргүүн фронтод ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд маань өөрсдийн эрүүл мэндийг онцгой анхаарч, халдвар хамгааллын дэглэмээ барьж, хариуцлагатай байхыг сануулж байсан юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.