Орхон аймаг:Өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөл үүссэн эсэх талаарх асуудалд хамтарсан баг шалгалт явууллаа

Сүүлийн үед зарим иргэдийн зүгээс цахим орчинд “өргөн хэрэглээний барааны үнэ өссөн байна” гэх талаар яригдсан.

Үүний дагуу өнөөдөр Орхон аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцагчид, ХХАА-н газрын удирдлагууд, мэргэжилтнүүд, Онцгой байдлын газрын байцаагчид томоохон зах худалдааны төвүүд, бөөний цэгүүд, зарим дэлгүүрүүдэд очиж хамтарсан хяналт шалгалт явууллаа.

 Мах, гурил будаа, элсэн чихэр, талх, сүү, ургамлын тос зэрэг өргөн хэрэглээний барааны бөөний болон жижиглэнгийн үнийн байдалд өнгөрсөн оны 10, 11, 12 дугаар сарууд болон энэ оны 1, 2, 3 дугаар саруудад орсон өөрчлөлт харьцуулалтыг газар дээр нь шалгалаа. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал махны хувьд үхрийн мах 1833 төгрөгөөр, хонины мах 1133 төгрөгөөр, ямааны мах 1500 төгрөгөөр тус тус нэмэгджээ.

“Олон гол” ХХК, “Цагаан алт” бөөний төвүүдэд гурил ургамлын тос, элсэн чихэр будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч иргэн аж ахуйн нэгжид судалгаа хийхэд гурилын үнэ 2021 оны 01 сарын 01-ны өдрөөс хойш нэмэгдээгүй байна.

    Махны үнийн өсөлтийн хувьд малчдын зүгээс нийлүүлж буй малын ханш өссөн, ченжүүдийн тээвэрлэлтийн зардал, хатуу хөл хорио, хязгаарлалттай холбоотой бусад шууд болон шууд бус өртөг зардлууд нэмэгдсэн гэсэн тайлбарыг өгч байлаа.

     Мөн “Хүлэг” хүнсний захын зарим махны худалдаачид махны үнийг ил тод байршуулаагүй байв. Махнаас бусад өргөн хэрэглээний барааны үнэ ерөнхийдөө тогтвортой байна. Иргэд үнэ өссөн талаар мэдээлэл өгөхдөө цаашид баримт нотолгоотойгоор хандаж байх хэрэгтэй аж.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц аймгийн хэмжээнд хангалттай байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

цах маркетийн В1 давхарын хүнсний худалдаачид ер баримт өгдөггүй шүү

иргэн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

үнээ маш их нэмж байна эрдэнэтэд

иргэн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.