Орхон аймаг: Сайн дурын шинжилгээ өгсөн нэг иргэнээс халдвар илэрлээ энэ нь иргэдийн дунд халдвар тээгч байна гэсэн үг юм

Өчигдөр /2021.03.31/ Орхон аймгийн хэмжээнд нийт 262 хүний сорьцод PCR шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Батлагдсан 10 тохиолдлын 9 нь ойрын хавьтлаас илэрсэн бол Медипас эмнэлэгт сайн дураар  түргэвчилсэн шинжилгээ өгсөн нэг иргэний хариу сул эерэг гарч ПСР шинжилгээгээр батлагдаад байна. Энэ нь халдвар иргэдийн дунд тархсан байж болзошгүй байгаа юм.

Уг иргэн нь өндөр насны тэтгэвэрт суугаа иргэн юм.Ингэснээр Орхон аймгийн хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 120 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуулын голомтыг тодорхойлох, ойрын хавьтлыг илрүүлж, шинжилгээнд хамрууулах судалгааны ажил хийгдэж байна. Ойрын хавьтлын 953 хүнийг шинжилгээнд хамруулах тусгаарлах ажлууд хийгдэж байна.Дам хавьтал болох 1553 иргэнийг олж тогтоосон эдгээр иргэдээс шинжилгээ авах тусгаарлах ажлууд явагдаж байна.

Өнөөдрийн байдлаар БОЭТ-д 77 хүн тусгаарлагдан эмчлэгдэж байгаагаас эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл: Хөнгөн - 73 Хүндэвтэр- 4 хүн эмчлэгдэж байгаа бол хоёр жирэмсэн эмэгтэй 0-15 насны 15 хүүхэд байна. Эдгэрсэн 16 хүнийг гэрийн тусгаарлалтанд шилжүүлжээ. Тусгаарлан ажиглах байранд өнөөдрийн байдлаар 341 иргэн байгаагаас Цэцэг зочид буудалд 21, Молор-Эрдэнэ зочид буудалд 18, Эрдэнэт сувиллын цогцолборт 22, Энэрэл төвд 70, Тесеро зочид буудалд 13, Эрдэнэт зочид буудалд 46 Ачит эмнэлэгт 46 Элит буудалд 21 Их тавт эмнэлэгт 25  иргэн тус тус тусгаарлагдан ажиглалтанд байна. Гэрийн ажиглалтанд 15560 хүнийг тандалтаар илрүүлж одоогоор тусгаарлаад байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Хөнгөн хүмүүсийг гэрт нь тусгаарлаачээ, эмч нарыг ч өвчтөнийг ч улам ядрааж стресстүүлж байна, хотод бол гэрт нь л тусгаарлаж байна шдээ

УБ-ын иргэн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.