С.Цэнд-аюуш: Халдвар авсан иргэдийн хооллолт эмчилгээнд чухал нөлөөлдөг иргэд уушгаа хамгаалая гэвэл одооноос нэрс идэх хэрэгтэй

 БОЭТ-ийн Эмчилгээний хоолны тасгийнхан халдвар авч эмчилэгдэж авч буй иргэддээ эмчилгээний хоолоор үйлчилж, дархлааг дэмжих тал дээр онцгой  анхааран ажиллаж байна. Тус тасгаар зочилж мэргэжлийн тогоочоос зарим зөвөлгөө мэдээлэл авлаа.Энэ удаа бидний ярилцсан зочин БОЭТ-ийн Эмчилгээний хоолны тасгийн эрхлэгч Монгол улсын мастер тогооч  С.Цэнд-аюуш байлаа.

-Халдвар авсан иргэддээ ямар онцгой анхаарал тавьж хооллолтын талаар анхаарч байна вэ?

-Хэвтэн эмчлүүлэгч нартаа Сайдын тушаалын дагуу зохих журмаар дархлааг дэмжих амин дэмтэй хоолыг түлхүү өгч байна. Тусгайлан анхаарах үүднээс 08:00-22:00 цаг хүртэл Халдвартын тасагтаа 2 тогооч гаргасан. Өглөө, өдөр, оройн хоол, 10:00 цагт жүүс, оройн 21:00 цагт сүү тараг, хуурай идэх юм өгөх гээд ажил их бий. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэд маань гэрээсээ эргэлт авахгүй байгаа учраас хоолонд нь чадлынхаа хэрээр бид анхаарч байна.Сэтгэл гаргаж түлхүү анхаарч байгаа гэх үү дээ.

-Тусгай хоолны цэстай гэсэн үг үү?

-Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн ковид-19-ийн хоолны цэс гэж гаргасан. Эдгээр хүмүүс маань өдөрт 2100-2500 кл.калор илчлэг авах ёстой тул илчлэгийн хэмжээндд таарсан хоолыг нарийн тооцсон.Бид хоолны орц матеирал дээр хүртэл анхаарч байна.

-Эмчилгээнд хоол өндөр ач холбогдолтой юу?

-Ажилтай хүн ажилдаа улайраад хоолыг их анхаарахгүй байх нь бий. Харин эмнэлэгт хэвтэж, сэтгэл санааны хямралд ороод, гиюүрээд ирэхээр хүн хамгийн түрүүнд хоол л боддог. Тэгэхээр хоолны эмчилгээ нь өндөр ач холбогдолтой. Тухайн өвчтөн цаг цагтаа, тохирсон хоолоо идэх нь эмчилгээний бодит үр дүнг дээшлүүлдэг гэж хэлж болно. Хүүхэд ирсэн тохиолдолд юу идэхийг нь асууж санал авч байгаа. Манайд өнөөдрийн байдлаар 4 сартай, 2-4 настай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд  бас жирэмсэн ээж нар хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлэгчдийнхээ саналын дагуу тохирсон хоолыг нь өгч, сэтгэлээрээ дэмжиж байгаа.Тухайлбал хүүхдүүд идэхгүй хүнс орсон бол тэр хүүхэд тухайн өдрийн хоолыг идэхгүй тиймээс л санал авч байна.Эмчилгээнд чухал нөлөөлөх зүйл бол хооллолт болон сэтгэл зүй хоёр багтах байх.

-Иргэн бүрийг гэр гэртээ бай гэхээр хүүхдүүд төдийгүй томчуудын хоолны дуршил нэмэгдэж байна. Тэгэхээр хүнс цуглуулахдаа ямар бүтээгдэхүүн авбал зохих вэ?

-Манайхан хүүхдэдээ жимс жимсгэнэ өгье гэдэг ч дийлэнх нь хятадын хүнс хэрэглээд байдаг. Болж өгвөл хятад хүнс битгий хэрэглээрэй л гэж хэлмээр байна. Түүний оронд нэг литр сүү аваад ээдэм хийж, шар сүүтэй нь өгвөл хүүхдэд өндөр дархлаа болж өгнө. Мөн ходоод гэдсийг нь цэвэрлэчихнэ. Олон нийтийн сүлжээнд тавигдсан зүйл рүү туйлширч болохгүй шүү. Ясны шөлөнд гаргасан бантандаа шар тос, багахан цөцгий хийгээд өгсөн ч болно. Хаврын улиралд сүү цагаан идээ, жимс жимсгэнэ, яс, махны шөл хэрэглэвэл зохистой. Гадын орныг дуурайж ногооны зутан идүүлэх биш ясны шөлөндөө луувангийн зутан шөл, төмсний зутан шөл идүүлэх хэрэгтэй.Хавар ерөөсөө ясны шөл шиг сайхан шим тэжээл ховор шүү.Ааруул амттайгаас сонгон аваад чихрийн тавгандаа хийж хэвших хэрэгтэй бид тэгвэл хүүхдүүд идээд сурчихна.Цэцэрлэгийн хоол яагаад амттай байдаг бэ? гэвэл ясны шөлөндөө хамаг учир байдаг тиймээс ээжүүдэд дахин дахин хэлэхэд ясны шөл сайн хэрэглэж байгаарай.

-Зах руу гарч хүнсээ авах гэж байгаа ээжүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ? Хөргөгчиндөө юуг байлгах талаас нь?

-Хүнс авахдаа хаана, хэзээ, яаж үйлдвэрлэсэн, стандартаа хангасан эсэхийг сайн харах хэрэгтэй. Химийн бүтээгдэхүүн юу агуулсныг ч уншиж сурах хэрэгтэй. Булууны яснаасаа шөлөө гарга, европ жимс хэрэглэ. Жимсийг дангаар өгөхөөс гадна цэлцэгнүүр, жимсний зутан хийж болно. Хүүхдүүд яагаад хоолонд дургүй болсон бэ гэдэг дээр нэг бодол байдаг юм. Тухайлбал, бантанг ясны шөлөөр амтлаад, багахан лууван үрж хийгээд өгөхөд хүүхэд дуртай иднэ. Харин усан шөлөнд баахан гурил хийгээд өгчихвөл тэр хүүхдийн дургүйг хүргэж, дуршил бууруулдаг. Ээж бүр хүүхдэдээ сэтгэлээ гаргаж хоол хийлдэг болохоор тэр хоол хамгийн амттай байдаг шүү дээ. Сэтгэлийн энерги, сэтгэлийн хайр хоолонд шингэдэг байх хэрэгтэй гэж боддог доо.Элдэв нэмэлт зүйл битгий ав өндөг, сүү,ааруул, хөнгөн жимс үзэм, хар талх,,зөөхий мах авахдаа заавал ястайг сонгоорой гэж зөвлөе.

-Дархлаа дэмжих хоол хүнсний талаар та юу хэлэх вэ?

-Малын мах, сүү цагаан идээ, монголын хөрсөнд ургасан ногоо, байгалийн зэрлэг жимс жимсгэнийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэй. Мөн ясны шөл гаргаж, өвөлдөө адууны махаа сайн идэх, зуны улиралд цагаан идээгээр дархлаагаа дэмжих чухал. Нэрсийг хэрэглэх нь маш сайн. Ковидын вирусын халдвар авсан хүн нэрс хэрэглэснээр уушиг сайн цэвэрлэгддэг. Өглөө босоод нэрсний шүүс ууж хэвшээрэй ялангуяа тамхи татдаг хүмүүс халдвар авлаа гэхэд уушгинд бронхит ихтэй хүмүүст хүндрэх талтай гэж үзэж байгаа.Одооноос л анхаарах нь зүйтэй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /3/

Бүхий л зүйлд сэтгэлээ шингээдэг жинхэнэ мастер тогооч шүү. Амжилт ерөөе

Туяа

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Сайхан сэтгэл шүү.

Хэрлэн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL

DR MAXWELL

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.