Дохионы хэлний хэлмэрч,сэтгэл зүйчид ажиллаж эхэллээ

Аймгийн Онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгдөг хэвлэлийн бага хурал өнөөдрөөс /04.01/ эхлэн дохионы хэлний хэлмэрч багш ажиллуулж эхэллээ. 

 Аймгийн хэмжээнд хөгжлийн дутмагшилтай 4300 гаруй иргэн байдаг бөгөөд эдгээрийн цөөнгүй хувийг сонсголын болон хэл ярианы дутмагшилтай иргэд эзэлдэг. Онцгой комиссын дэргэд дохионы хэлний хэлмэрч ажиллуулж эхэлснээр сонсголын болон хэл ярианы дутмагшилтай иргэд цаг үеийн мэдээ мэдээллийг тухай бүрт нь хурдан шуурхай авах боломж бүрдэж байгаа юм. 

   Түүнчлэн тусгаарлалтанд орсон, батлагдсан тохиолдол болсон иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв НЭМТ-д ажиллаж эхэллээ. Хоёр сэтгэцийн эмч, дөрвөн сэтгэл зүйч ажиллаж байгаа бөгөөд 99258819 дугаарын утсанд холбогдож зөвлөгөө тусламж авах боломжтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.