ЭМЯ: Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан

Монгол Улсад 310 мянга гаруй хүн вакцинд хамрагдсан ч вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. 

Тэрбээр "Эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож буй. Хоёр дахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болно. 

Вакцины хоёр тунг тариулсан ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллаа барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөөр байна. 
Эрсдэлтэй орчинд бүү бай. Халдвар авсан иргэдийн 30 гаруй хувь нь ажлын газраасаа авч буй тул анхаарна уу! Хамт олноороо тамхилахгүй байхыг, масктайгаа байхыг анхааруулж байна. 
4-сарын 3-наас вакциныг 2-3 дахин эрчимжүүлж, ААН-үүдийг 15 хоног хязгаарлаж буй нь вакцинжуулалтыг үр дүнд хүргэх нэг үндэслэл юм.  
Улаанбаатар хотын насанд хүрсэн 1 сая иргэнээ 4-р сард вакцины эхний тунг хийж, 5-р сараас орон нутагт, мөн нийслэлийн иргэдийг 2 дахь тунг хийж дуустал, цаашид сэрэмжээ алдахгүй байхыг уриалж байна. Та бид ковид-19 халдвартай зэрэгцэн амьдарч буйг нэг хором ч бүү март." гэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.