Э.Эрдэнэбаатар: Иргэд орон нутаг руу баталгаагүй замаар шинжилгээгүй хариугүй зорчиж байна

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатар хот хооронд зорчихтой холбоотой зарим зүйлд тайлбар өглөө.

-Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 27-ны  А/221 дүгээр захирамжаар зохицуулан ажиллаж байна. Зөвхөн хүндэтгэх үзэх буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай иргэд, ачаа тээврийн зориулалтаар хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх болон уул уурхайн ээлж солилцох ажилчдыг ПСР шинжилгээ, тухайн аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн зөвшөөрлийг үндэслэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гаргаж байгаа. Мөн гуравдугаар сарын 26-ны УОК-ын 10 дугаар хурлын тэмдэглэлээр Өмнөговь, Дорноговь аймаг руу буяны ажил болон хүнс, шатахуун тээвэрлэлт, хадлан тэжээл, уул уурхайн ээлж солилцохоор зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг УОК-ын Шуурхай штабаас олгоно. Бусад аймгийн хувьд НОК болон аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гаргах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Улаанбаатар хот руу орох иргэдийн хөдөлгөөний хувьд ногоон бүс буюу халдвар илрээгүй бүс нутгаас ирж байгаа бол асуумжаар нэвтрүүлнэ. Харин өвчлөл бүртгэгдсэн, халдварын тархалтын улаан түвшинд шилжсэн аймгуудаас иргэдийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээг үндэслэн нэвтрүүлж байна. Учир нь улаан түвшинд шилжсэн аймгууд ПСР-ын шинжилгээ авах лабораторигүй.

Харин нийслэлийн ойр орчмын буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийг иргэний үнэмлэхийн гэрийн хаягийг үндэслэж нэвтрүүлнэ. Мөн аж ахуйн нэгжийн байгууллагын ажилчдыг тухайн байгууллагын тусгай зөвшөөрөл буюу ажлын байрны тодорхойлолт, тухайн ажилтны ажлын үнэмлэхийг үндэслэж, асуумжаар нэвтрүүлж байгаа.

-Иргэд баталгаатай бус замаар нууцаар зорчих асуудал гардаг. Үүнд хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?
 

-Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоос гадна хотын эргэн тойрон дахь баталгаат бус маршрутын зам дээр хяналт тавьж ажиллаж байгаа. Иргэд хөдөө, орон нутаг руу баталгаат бус замаар ПСР шинжилгээгүй зорчиж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Оршуулгын үйл ажиллагаанд явах иргэдийн хяналтыг сайжруулж, тухайн орон нутгийн зөвшөөрлөөр иргэдэд зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулж байгаа. Буяны ажлын хүрээнд орон нутаг руу, тэр дундаа халдварын улаан бүс рүү явж байгаа иргэдийг зөвхөн хоёр автомашинтай, 5-7 хүний бүрэлдэхүүнтэй явах зөвшөөрөл олгоно.

-Хот хооронд нийтийн тээвэр явж байгаа юу?
 

-Хот хооронд явах нийтийн тээврийн үйл ажиллагаа зогссон. Хувийн тээврийн хэрэгсэлтэй иргэд хулгайгаар зорчихоос гадна иргэдийг тээвэрлэж байна. Бид энэ чиглэлээр “Драгон”, “Лавай”, “Тэнгэр” худалдааны төвүүд дээр байнгын хяналт тавьж, тэндээс иргэд тээвэрлэж байгаа жолооч нарыг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр зогсоож, буцаах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа.

Эх сурвалж: Gogo.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL

DR MAXWELL

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.