Салаан дарга дэслэгч Г. талийгаачаас архины мөнгө нэхэж, цэргүүдийнх нь өмнө хэрцгийгээр зоджээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Ц.Б салаан даргын үүрэг гүйцэтгэгчдээ зодуулж харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Байлдагч  Ц.Б нь  Хан-Уул дүүргийн XII  хорооны нутаг дэвсгэр Биокомбинатад байрлах 326 дугаар цэргийн ангид бусдад зодуулснаас ухаан алдаж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт ухаангүй хүргэгдэж ирсэн ч харамсалтайгаар амиа алдсан. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид Зэвсэгт хүчний 326 дугаар ангид өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд юу болж өрнөсөн, гэмт хэрэг юунаас болж гарсан бэ? гэдгийг мөрдөн шалгаж байна. Бид хүн амины ноцтой хэрэг гарсан цэргийн ангид тэр өдөр юу өрнөсөн талаар нэхэн сурвалжилснаа дэлгэрэнгүй хүргэж байна. Эх сурвалж: Ergelt.mn

АРХИДАН СОГТУУРСАН  ДЭСЛЭГЧ НАР ЦЭРГҮҮДЭЭС АРХИНЫ МӨНГӨ АВАХ ГЭЖ КАЗАРМ РУУ ОРЖЭЭ

        Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлагууд болон дарга цэргүүд марш тактикийн тэмцээнд бэлдэхээр Тавантолгойн цэргийн анги руу явцгаасан байжээ. Өөрөөр хэлбэл, тус анги удирдлагагүй болж, хяналт шалгалт суларсан байсан гэсэн үг юм. Уг нь ангийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч үлдсэн боловч тэр өдөр эрт гэр рүүгээ явсан бололтой юм. Ангийн дарга нараа эзгүйчилсэн дэслэгч нар Биокомбинат орж согтууруулах ундаа худалдан авч, ангийнхаа байранд архидан согтуурчээ. Дэслэгч, ахлагч нар нийлж, хэд хэдэн шил архи хуваан уусан байна. Ингээд цэргүүд байрлаж байсан казарм руу орсон байна. Уусан архиндаа согтож, улаан зээрд болсон дарга нар цэргүүдийг номхон зогсоож, айлган сүрдүүлж дарамталж эхэлжээ. Бүр цэргүүдийг зодож нүдэж, “Архины мөнгө хурдан гаргаж өг” хэмээн агсан тавьсан гэнэ.

Ангийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч үлдсэн боловч тэр өдөр эрт гэр рүүгээ явсан бололтой юм. Ангийн дарга нараа эзгүйчилсэн дэслэгч нар Биокомбинат орж согтууруулах ундаа худалдан авч, ангийнхаа байранд архидан согтуурчээ

       Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр гэмт хэрэг гарах үед 20 гаруй цэрэг номхон зогсож байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, талийгаач 21 настай залууг цэргүүдийнх нь нүдэн дээр зодож, ухаан алдуулсан гэсэн үг юм. Байлдагч нар “Дэслэгч Д.Гялбуужамц талийгаач Ц.Б-г нүүр рүү нь цохиж газарт унагасан. “Чи муу яг одоо хэн нэгэн рүү утасдаж мөнгө авч өг. Би архи уумаар байна. Өөдөөс яасан их хуцдаг г....., чамайг ална даа”  гээд л  хашхирч,  хайр найргүй өшиглөж, зодсон гэх. Ингэхдээ толгой руу цэргийн хар гутлаар дамналдуулан хэд хэдэн удаа хүчтэй  өшиглөсөн байна. Талийгаач түүнийг өшиглөж байх үед хөлнөөс нь зуурах гэж оролдож байгаад ухаан алдаад уначихсан байна. Хамаг бие нь салгалж, амнаас нь цус гоожиж, шалан дээр хөдөлгөөнгүй хэвтжээ. Салаан даргын үүрэг гүйцэтгэгч, дэслэгч Д.Гялбуужамц хамт байсан цэргийн дарга нар нь салгаж болиулсан гэнэ.

         Байлдагч Ц.Б ухаан орохгүй байсан учир ангийн өөр удирдлагуудад энэ талаар мэдэгдэж, яаралтай түргэн тусламж дууджээ.  Мөн эмч нар ирснээс хоёр цагийн дараа  Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус ангид иржээ. Хэрэг явдал ингэж л өрнөсөн байна. Салааныхаа цэргийг дэслэгчид зодуулж амь тавин бусдаас аврал ирж байхад 20 гаруй цэрэг бүлтийтэл хараад зогсож байжээ. Өөрөөр хэлбэл, тэд удаа дараалан дэглүүлж, байнгын дарамт шахалтад байсан учир хэн нь ч тэрхүү зодуурыг болиулж чадаагүй бололтой.

Талийгаач түүнийг өшиглөж байх үед хөлнөөс нь зуурах гэж оролдож байгаад ухаан алдаад уначихсан байна

БАЙЛДАГЧ НАР: Дэслэгчээс эхлээд дарга нар цэргүүдээс байнга мөнгө нэхдэг. Тэдний дарамтнаас айгаад аав, ээж, хамаатан садан, найз нөхдөөсөө мөнгө гуйдаг байсан

         Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргүүд хэргийг шалгаж байгаа цагдаа нарт “Манай ангийн дарга нар биднээс мөнгө байнга нэхэж дарамталдаг байсан. Түүнээс болж цэргүүд дарамтад орж, хэнээс хаанаас яаж мөнгө авч, дарга нарын дансанд оруулах вэ гэж шаналдаг болсон. Нэр бүхий дарга нарын дансанд байнга 10-20 мянга, зарим үедээ 50 мянган төгрөг хүртэл хийж байсан тохиолдол бий. Эхлээд аав, ээж рүүгээ ярьж мөнгө авдаг байсан. Дараа нь ах, эгч, дүү, хамаатан садангуудаас хүртэл мөнгө гуйж ярьдаг. Бидний өгсөн мөнгөөр архи авч уудаг байсан байх” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байна.

 Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эмчлэгч эмч Б.Хандмаа Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор “Байлдагч манайд гуравдугаар сарын 29-ний шөнө 01:39 цагт биеийн байдал нь маш хүнд, ухаангүй, комын байдалтай ирсэн. Эрчимт эмчилгээний тасагт эмийн эмчилгээ хийлгэж байгаад өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 30-ны 23:15 цагт нас барсан. Онош нь тархины цус харвалт, төвийн гаралтай амьсгалын дутагдал, зүрх судасны дутагдал, уушгины хатгалгаагаар нарсан барсан гэж тогтоогдсон. Тархины цус харвалт нь гаднын нөлөөтэй эсэхийг нь бид мэдэхгүй. Үүнийг нь хууль, шүүхийн байгууллага тогтоох байх. Байлдагч ирснээсээ хойш ухаан ороогүй. Анх цүлхэн үүссэн гэсэн оноштой ирсэн. Эмчлэгч эмч таамаглал дэвшүүлэх боломжтой. Цүлхэн гэдэг нь хүнд байж болдог эмгэг. Үүнийг нь гаднаас нь хараад хэлэх боломжгүй. Судасны ангиографикаар тогтоодог. Эмч нар онош тавихдаа ялган оношилгоо хийдэг. Гадна талдаа уруул нь сэтэрсэнээс өөр илт мэдэгдэх шарх, сорви байгаагүй” хэмээсэн.

Өөрөөр хэлбэл, талийгаач ханиад хүрээд түүнийгээ эмчилж чадаагүйгээс болоод хатгалгаа өвчин туссан. Мөн цэрэгт ирээд удаагүй байхдаа тархиндаа гэмтэл авч, цүлхэн үүссэн байх магадлалтай байгааг эх сурвалжууд онцолж байгаа юм.

Эх сурвалж: Ergelt.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Бид 5000-50000 еврогийн бэлэн мөнгөөр зээл олгож байгаа бөгөөд зээл авах шаардлагатай хүн эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол бидэнд хэр их хэрэгцээтэй, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөх хугацаа. Түргэн зээл ба төлбөрийн төгсгөлгүй стресс. whatsapp us +393511910241, Имэйл (joseluisloans@gmail.com)

polkmn jjj

2023-01-04 13:30 | 43.231.113.120

АЗ ЖАРГАЛТАЙ БАЯРЛАЛАА Би байна БИДНИЙ ЖИНХЭНЭ ЗЭЭЛЭЭС ХЭРХЭН ӨӨРИЙН ЗЭЭЛИЙГ ЗЭЭГДСЭНИЙГ МЭДЭГДЭЛИЙГ УНШААРАЙ КОМПАНИЙГ ЖОЗЕ ЛУЙС ЗЭЭЛИЙН КОМПАНИ гэж нэрлэжээ, би өнөөдөр маш их баяртай байна BLESS JOSE LUIS ЗЭЭЛИЙН КОМПАНИ. Намайг Даримаа гэдэг. Би Улаанбаатарын иргэн, гэр бүлтэй, жинхэнэ зээлийн компани хайж сүүлийн 5 сарын хугацаанд хайж олсон бөгөөд надад итгэж найдаж байсан өдрийн л эцэст нь олон тооны луйвар хийсэн. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх итгэл найдвар тасарч, би эргэлзэж, бухимдаж, гэр бүлээ тэжээхэд маш хэцүү болсон, би интернэтээр зээлийн компаниудтай холбоотой зүйл хийхийг хэзээ ч хүсээгүй тул би очсон. a-аас жаахан мөнгө зээлэх найзаа, би түүнд болсон бүх зүйлийг хэлээд надад тусалж чадна, надад хэрэгтэй ямар ч хэмжээний зээлийг надад маш бага 2 хувийн хүүтэй өгч чадах зээлийн компанийг мэддэг, тэр сая зээл авсан гэж хэлсэн. тэднээс зээл авах хүсэлтийг надад зааж өгсөн бөгөөд би яг хэлсэн ёсоор нь би тэдэнтэй и-мэйлээр: (joseluisloans@gmail.com) имэйлээр холбоо барьсан, би хэзээ ч итгэдэггүй байсан ч би хичээгээд хамгийн их гайхаж байсан. 24 цагийн дотор зээл, би итгэж чадахгүй, Би дахин аз жаргалтай, баян болж, ийм төрлийн зээлийн компаниуд энэ луйврын гэмт хэрэг үйлдсэн хэвээр байгаа тул Бурханд талархал илэрхийлж байна. Зээл хэрэгтэй байгаа бүх хүмүүст очиж үзэхийг зөвлөж байна. (joseluisloans@gmail.com) тэд чамайг хэзээ ч унагахгүй бөгөөд таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Хосе Луисын зээлтэй хурдан холбоо барьж, тэднээс зээлээ аваарай, Жозе Луис бурхан ивээг. жинхэнэ зээлийн саналд зориулж компани. Жоз Луйс компанитай зээлийнхээ талаар холбоо бариарай, учир нь би энэ компанид зээлээ стрессгүйгээр амжилттай авсан

polkmn jjj

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.