Халдварын тархалт өндөр, голомтлон гарч байгаа газруудад хэсэгчлэн хөл хорио тогтоох журам бий. Хэсэгчлэн хөл хорио тогтоохдоо тухайн бүс нутагт оршин сууж байгаа иргэдэд 24 цагийн өмнө мэдэгдэнэ гэж заасан. Хөл хорио тогтоох нь халдварын хумихад чухал нөлөө үзүүлдэг. Энэ удаа хийгдсэн АОК-ын оос гарсан мэдээлэлд хэсэгчилсэн хөл хорио хийгдэхгүй гэж мэдээллээ. Орхон аймагт хөнгөн далд хэлбэрийн халдвар хүн амын дунд өргөн хүрээтэй тархсан байж болзошгүй байна гэж үзэх болсон хэд хэдэн шалтгаан байгааг тодорхойлжээ. Аймгийн онцгой комисс ачаалал өндөр цаашид халдвар нэмэгдсэн тохиолдолд боловсон хүчний хомсдол үүсч эрүүл мэндийн тусламж үзүүлэх хүчин чадал хүрэлцэхгүй байх хүндрэл үүсэх нөхцөл бүрдсэн гэв. Учир нь оношлуурын нөөц худалдан авах онцгой комиссын үйл ажиллагаанд зарцуулах орон нутгийн санхүүжилтанд хүндрэл үүсч эхэлсэн. Сангийн яам төсөвт тодотгол хийх боломжгүй гэсэн халдвар цаашид  хумигдахгүй давалгаа үргэлжлэх юм бол  аймгийн төсөв хүндрэх магадлал өндөр болж ирнэ. Орхон аймаг халдвар нэмэгдэх хандлага халдварын голомтоос шалтгаалахаас гадна хүн ам багатай газар нутгийн хувьд жижиг учраас өндөр байх эрсдэлтэй тул хэсэгчлэн  хориог зарим газруудад тогтоохоор шийдвэрлэж байна.Тухайлбал: Боловсролын үйл ажиллагааг 100 хувь цахимд шилжүүлж нэг ёсондоо "ТЭГ" зогсолт хийгдэнэ. Төрийн байгууллагуудын 70 хувийг цахимаар ажилуулах  үйлчилгээний байгууллагууд зайгаа барьж ажиллах хүнсний дэлгүүрүүд сагсны үйлчилгээг нэвтрүүлэх шаардлага тавьж ажиллана. Нийтийн тээврийн үйлчилгээг цагийн хязгаарлалтай болгож өөрчлөнө.Орхон аймгаас орох гарах хөдөлгөөн хийж байгаа иргэдээс түргэвчилсэн шинжилгээг төлбөртэй авч эхэлнэ.Дээрх шийдвэрүүд энэ сарын 12 ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

Сэтгэгдэл 6

  • Шинэ мэдээ