Орхон аймаг: Сонгуулийн хорооны тамга хэсгийн хороодын тэмдгийг хүлээлгэн өглөө

 Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 40 дүгээр тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны Ээлжит сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Орхон аймгийн ИТХ-ын ажлын албанаас аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг танилцуулж, аймаг, сумын сонгуулийн хорооны тамга, хэсгийн хороодын тэмдгийг шинээр байгуулагдсан аймгийн сонгуулийн хороонд хүлээлгэн өглөө. 

  Аймгийн сонгуулийн хорооны даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү, нарийн бичгийн даргаар АЗДТГ-ын Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга М.Жанболат, гишүүдээр аймгийн Цагдаагийн газрын дарга С.Цэрэнсамбуу, ГХБХБГ-ын дарга Д.Цолмон, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, АЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг, Хууль эрх зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн А.Отгонбаяр нар ажиллана. 

 Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд томилогдсон төрийн албан хаагчид Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар байр сууриа илэрхийлэх сурталчилгаа явуулах, бусад хэлбэрээр дэмжих зорилгоор сонгогчоос сонгох эрхээ эдлэхэд болон санал авах, тоолох, дүн дамжуулах, ажиллагаанд саад учруулах зэрэг хууль бус үйлдэл хийхийг хориглодог билээ. 

 Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2021.06.09-ны өдөр болох бөгөөд “Орхон аймагт аймаг, сум, багийн 46 хэсгийн хороонд зөвхөн төрийн захиргааны албан хаагчид ажиллана” гэдгийг аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Соёлчхүү хэллээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%