Орхон аймаг: Ирэх долоо хоногт PCR шинжилгээний шинэ лаборатори ашиглалтанд орно

Монгол улсад коронавирусын халдвар тархсанаас хойш Орхон аймагт өнөөдрийн байдлаар нийт 137 тохиолдол батлагдаад байна. Өнгөрсөн хугацаанд халдвар тээгчийг тодорхойлох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд нийт 31231 иргэнд ПСР шинжилгээ, 66605 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээг хийжээ.

 Одоогийн байдлаар түргэвчилсэн оношлуурын нөөц 1200, ПСР шинжилгээний урвалж оношлуур 1000 орчим байна. Коронавирусын халдварыг эцэслэн батлах ПСР шинжилгээг Орхон аймагт нэг цэгт буюу Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн вируслогийн лабораторид шинжилж байгаа бол ирэх долоо хоногоос шинэ лабораторийн тоног төхөөрөмж ирнэ гэдгийг Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал Онцгой комиссын шуурхай штабын цаг үеийн мэдээллийг хүргэх  үеэр хэллээ. Өнгөрсөн хугацаанд коронавирусын халдварыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх болон урсгал зардалд нийт 700 гаруй сая төгрөгийг зарцуулаад байна.

Түүнчлэн түргэвчилсэн шинжилгээ хийж буй нийт 9 цэг, өрхийн эрүүл мэндийн таван төвд Орхон аймгийн МХГ-аас хяналт, шалгалтыг хийж, сорьц тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг мөрдөх чиглэлд зөвлөмж өгч ажиллажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.