Эрдэнэтийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хорин мянган ширхэг амны хаалт хандивлалаа

Коронавирусийн халдвар нэмэгдэж нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цаг үед иргэдийн хувьд  урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал алхам болж буй.Тэр ч үүднээс амны хаалтны эрэлт хэрэгцээ өдөр бүр иргэдэд төдийгүй голомтот бүсэд ажиллаж буй алба хаагч нарт ч нэн тэргүүний хэрэгцээ болсон. Нөхцөл байдлыг дүгнэн үзэж Орхон аймгийн эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлөөс 10000 ширхэг амны хаалт бэлдэн Аймгийн онцгой комисст хүлээлгэн өгсөн бол Мөн 24 багаас 16 багийг сонгон авч  баг тус бүрт байрлах 16 салбар зөвлөлөөрөө дамжуулан 16 багийн зорилтот бүлгийн иргэдэд дахин арван мянган ширхэг амны хаалт хүлээлгэн өгсөн байна. Энэ нь амжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд үзүүлж буй цар тахлын үед эрсдлээс хамгаалах чухал тусламж юм. 

Сэтгэл нэгдэн хэрэгцээт тусламжийг зорилтот нэн шаардлагатай хүмүүст хүргэж энэ цаг үед туслалцаа үзүүлсэн Монголын эмэгтэйчүүдийн холбооны Орхон салбарын хамт олонд талархал илэрхийлэе.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%