Орхон аймаг: Халдварын хоёр тохиолдол бүртгэгдэж 12 хүн эдгэрчээ

       Орхон аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд 213 хүнээс PCR шинжилгээ авахад халдварын хоёр тохиолдол илэрч нийт 160 боллоо. 

      Эдгэрсэн хүний тоо 12 байна. Эмнэлгийн байгууллагаар эмчлүүлж байгаа 62 иргэний 22 нь хүүхэд, 40 нь насанд хүрэгчид байна. Мөн хөнгөн 49, хүндэвтэр 12, хүнд нэг хүн байна. Аймгийн хэмжээнд халдварын идэвхитэй голомт 11 байна. Үүнээс аж ахуйн нэгжтэй холбоотой 4, Булган аймгийн Орхон, Сэлэнгэ сумтай холбоотой 5 байна. 

    Нийт 17 багт халдвар бүртгэгдсэнээс Цагаанчулуут, Бүрэнбүст, Зэст, Уурхайчин багт нийт өвчлөлийн 51 хувийг эзэлж байна. Тусгаарлах байранд өнөөдрийн байдлаар 41 хүн, гэрийн ажиглалтад 3385 хүн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.