Эрдэнэт хотын 45 жилийн ойд зориулан бүтээсэн лого,медалийн уралдааны дүн гарчээ

Энэ жил Эрдэнэт хотын  45 жилийн ой тохиож байгаа. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 45 жилийн ойн лого болон медалийн уралдааныг зарласан бөгөөд шилдгийг шалгаруулж өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Логоны уралдаанд нийт 30 бүтээл ирснээс Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолбор Зураач Х.Батбаярын бүтээл шалгарсан бол  ойн медалийн уралдаанд Дархан-Уул аймгаас оролцсон график дизайнер В.Отгонбатын бүтээл шалгарлаа.

45 жилийн ойн арга хэмжээг Улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ гэсэн урьдчилсан төлөвлөгөө гараад байгаа. Ойн хүрээнд Орхон аймаг Эрдэнэт хотын 45 жилийн ойд зориулан бүтээлгэх лого болон медалийн уралдааныг аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу 2021 оны 2-р сарын 20-ноос 3-р сарын 15-ны хугацаанд график дизайнерууд, зураачид, нийт уран бүтээлчдийн дунд зарлан явуулсан.

      Уралдаанд Итали улсын Перужиа хот болон бусад аймаг орон нутгууд, Улаанбаатар хот тэр дундаа МҮОНРТ-ийн уран бүтээлчид зэрэг нийт 21 уран бүтээлчийн 46 бүтээл иржээ.

       Бүтээлд тавигдах шаардлага: Эрдэнэт хотын түүх, онцлогийг илтгэх утга санааг агуулсан, энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий, өнгө, зүй зохицол хосолсон, утга агуулга, уран сайхны шийдэл төгс бүтээл байх хэмээн тусгасан.

        Үүний дагуу ирүүлсэн бүтээлүүдийг аймгийн Засаг даргын  зөвлөлөөр хэлэлцэн шалгаруулсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.