Орхон аймаг: Голомттой бүсээс ирсэн иргэд "ДОЛОО ХОНОГ" гэрийн тусгаарлалтанд байна

Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо ойрын өдрүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор ойрын хавьтлаар тусгаарлагдаж буй иргэний тоо ихэссэн тул Улсын онцгой комиссын даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д өөрчлөлт оруулжээ. Ингэснээр тусгаарлагдах хоногийн хугацааг зарим тохиолдолд наашлуулж зарим журмаар бол хугацааг нэмсэн. Харин голомттой бүс нутгаас ирж буй зорчигчдын тухайд манай аймаг 14 хоног гэрийн тусгаарлалтанд байх журам хэрэгжиж байсан бол энэ хугацааг тус журмаар 7 хоног болгож өөрчлөсөн байна.Голомттой бүс нутгаас зорчин ирсэн иргэд 7 хоног гэрийн тусгаарлалтанд байна ингэхдээ заасан хаяган дээрээ байхыг хатуу анхааруулж байгаа гэв. 

Аймгийн Онцгой комиссоос батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтал болсон иргэдийг тусгаарлах байр болон гэрээр нь тусгаарлан хариуцлагын гэрээ байгуулж багийн захиргаатай хамтран хяналтыг тавьж байна. Дэглэм зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох, гэрийн хаалган дээр санамж анхааруулга байршуулж, лацдах журмыг хэрэгжүүлэн ажиллахыг Онцгой комиссоос мэдэгдлээ. Аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 1182 хүн тусгаарлалт хяналтад байна.Ойрын хавьтал болсон иргэд гэрийн тусгаарлалтанд 10 хоног байх бөгөөд 2 удаа шинжилгээ өгөх юм байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.