"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ холбоотой халдвар сүүлийн 10 хоногт 21 тохиолдол батлагдлаа

Өнөөдөр аймгийн онцгой комиссын хурал дээр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ХАБ-ын хэлтсийн дарга Н.Мөнхболд зарим мэдээллийг танилцууллаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилтнуудаа коронавирусын халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил 7-дахь өдрөө үргэлжилж байна. ЭМЯ-аас хуваарилсан БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины 1, 2-р тун буюу 5000 тун вакцинаас өнөөдрийн байдлаар 4000 вакцин хийгдсэнээр нийт уурхайчдын 50% дархлаажуулалтад хамрагдаад байгаа юм.Харин халдвар илэрсэн  21 тохиолдол батлагдаж  эдгээр халдвар авсан иргэдийн багагүй хувь эдгэрч эмнэлэгээс гарсан бол ойрын болон дам хавьталуудыг тогтоож  тусгаарлалтын байр болон гэрийн тусгаарлалтанд хянаж байна гэв.    

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/164 тоот тушаал гарч, үйлдвэрийн газрын хэмжээнд 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг нийт бүтцийн нэгжийн удирдлага, Гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн ангийн дарга нарт даалгажээ. 

      Үйлдвэрийн газрын Ерөнхий захиргаа болон үйлдвэрлэлийн бүтцийн нэгжүүд ажилтнуудыг хамгийн багаар тооцож, боломжит хэмжээгээр, ээлжийн горимоор биечлэн ажиллуулах, Гамшгаас хамгаалах штаб, Шуурхай штаб, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги, гэрээт Цагдаагийн хэлтэс, гэрээт Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбар зэрэг бүтцийн нэгж, байгууллагуудыг ажлын горимд үргэлжлүүлэн ажиллахыг холбогдох байгууллагуудын удирдлагад үүрэг болголоо.

      Үйлдвэрийн газрын Нийгмийн цехүүдийн хөдөлмөр зохион байгуулалт, 0-12 насны хүүхэдтэй ажилтнуудын болон цахим хэлбэрээр зайнаас ажиллах боломжтой ажилтнуудын хөдөлмөр зохицуулалтын хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал сунгаж, үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг алдагдуулахгүйгээр хөдөлмөр зохицуулалтын асуудлыг шийдвэрлэхийг, нэг дор таваас дээш хүн цуглуулахгүй байх дэглэм журмыг чанд мөрдүүлж, ажлын байрны ариутгал, халдваргүйжүүлэлтийг холбогдох журмыг баримтлан тогтмол хийж гүйцэтгэхийг тус тус үүрэг болгосон байна.

Мөн уг тушаалаар, Тусгаарлах байр, гэрийн тусгаарлалтад байгаа ажилтнуудад цалинтай чөлөө олгох, тусгаарлалтын үйл явцад хяналт тавьж ажиллахыг, ээлжээр ажиллах горимд шилжин, цахим хэлбэрээр зайнаас ажиллаж байгаа ажилтнуудын ажлын бүтээмж, гүйцэтгэлийг үндэслэн ажилласнаар тооцон, цалин хөлсийг олгох тухай шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлэхээр болсон байна. Гэхдээ халдвар авах эрсдэлтэй газраар зорчсон хөдөлгөөн хийсэн ажилтангуудын тухайд хариуцлага яригдах ёстойг мөн Н. Мөнхболд дарга онцолсон энэ нь цэвэр иргэн хүний хариуцлагатай холбоотой учраас иргэдийн хариуцлага өндөр байх хэрэгтэйг сануулсан.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.