Засаг дарга иргэдээ сонсож байна: Уртбулаг, Бүрэнбүст багийн иргэд ойр орчны тохижилт болоод барилгын чанарын асуудалтай холбоотой саналыг олноор ирүүлэв

Аймгийн Засаг дарга С.Батжаргал Жаргалант, Баян-Өндөр сумдын иргэдтэй хийх цахим уулзалт өнөөдөр Бүрэнбүст, Уртбулаг багийн иргэдтэй хийх уулзалтаар үргэлжиллээ.

Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан иргэдийн санал хүсэлтийг сонсож, тэдэнд нэн шаардлагатай байгаа асуултад хариулт өгөх зорилготой цахим хуралд Бүрэнбүст, Уртбулаг багийн 80 гаруй иргэн холбогдлоо. Уулзалтад Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ТЗУХ-ын дарга Ш.Ганболд, ХЗА дарга С.Ганцогт, “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-ийн захирал Д.Бүүвэйбаатар нар оролцож иргэдийн асуултад хариулт өглөө.   Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус, Саруул хотхоны иргэдээс гомдол санал ихээр ирж ойр орчны тохижилт болоод барилгын чанарын асуудалд гомдолтой байна. Үүнийг сэргээн засварлуулах арга хэмжээг авч өгөхийг хүсэж байлаа.

  Гэмт хэрэг, аюул ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд багийн нутаг дэвсгэрт камержуулалт шаардлагатай талаар ярьж байлаа. Үүнд аймгийн Засаг дарга С.Батжаргал энэ жил Орхон аймгийн 14 багт 1,3 тэрбум төгрөгийн камержуулалтын ажил хийгдэнэ. Үүний дотор дугаар илрүүлэгчтэй камер суурилуулахаар төлөвлөж байгаа гэдгийг онцоллоо.

  Түүнчлэн байшин хорооллын хувьд орцны ариутгал, цэвэрлэгээ муу, СӨХ-д ажлаа чанаргүй гүйцэтгэж байгаа талаар, авто машины зогсоолын дутагдалтай тул нэмэгдүүлэх шаардлагатайг, гадна талбайн камержуулалт, дээвэр засвар зэргийг нэн тэргүүнд хийх шаардлагатай байгаа гэдгийг хэлж байлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Sain bnuu. Zasag dargada o.mend hurgie. Irgedteige hamgin oir ajildag dargadaa amjilt husie. Et hotiin irgenii huvid 1 sanal bn. Hunsnii zah orchim hereg algaa manai hotiig bur gutaah yum. Orchiniig ni utgaar ni oorvhloh yumsan. Ug ni hotiin a bus shu de. Ter zahiig bur nuraagad hotiin zagvartai tseverhen hamgin gol ni gadnah orching oorchlooch. Ene heseg bol uneheriin muhai bdg ter muhai orchnoo dagad bohir zavaan humus ch ih. Eniig bur solij bolguimuu. Hunsnii zamiin urdur bga 2 ursgal zamnii hashlaga unenher muhai ene hesgiig hot mayagt oruulah arga bnuu

Umi

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.