Танилц: Дараах худалдаа үйлчилгээний төвүүд,зарим томоохон супермаркетууд 4-р сарын 25 ныг хүртэл ажиллахгүй

Аймгийн Онцгой комиссын шуурхай штаб цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан шуурхай хуралдаан зохион байгууллаа.

Аймгийн хэмжээнд коронавирус/covid19/ -ын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд голомт тодорхойгүй халдварууд илэрсээр байгаа.

Энэ эрчим буурахгүй цааш нэмэгдвэл ирэх 7 хоногт 125, түүний дараагийн долоо хоногт 200 гаран халдварын тохиолдол бүртгэгдэж цаашид энэ тоо улам нэмэгдэнэ гэдгийг аймгийн ЭМГ болон Онцгой комиссын дэргэдэх эрүүл мэндийн зөвлөхүүд анхааруулсаар байна.

Иймд хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, олны бөөгнөрөл үүсгэхгүй үүднээс томоохон худалдаа үйлчилгээний төвүүд, байгууллага ААН-үүдийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргалаа.

“Баян-өндөр” сумын засаг даргын 2021.04.11 ны өдрийн А/73 тоот захирамжаар дараах байгууллагын үйл ажиллагааг 4-р сарын 25 ныг дуустал түр хязгаарлах шийдвэр: 
1. Фото зургийн студио, зурагчин
2. Үсчин, гоо сайхан 
3. Гоо сайхны барааны худалдаа, үйлчилгээ 
4. Бүх төрлийн бэлэн хувцасны үйлчилгээ
5. Цахилгаан барааны худалдаа үйлчилгээ
6. Автомашин угаалга
7. Гар утас засвар, худалдаа
8. Саун, бариа засал 
9. Барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээ
10. Үзвэр үйлчилгээ
11. "Hi mart" "Номин" Супермаркетын Мөн Номин агуулах, “Есөн-Эрдэнэ”, “Ачит”, “Хүлэг” зах, Хүрэн булаг, “Энх төв” Баян, Төгөл, Эрдэнэт их дэлгүүр, Үйлчилгээний төв, Оч хүүхдийн их дэлгүүр ,Даниста, Арвин ургац, ногооны бөөний төв, Мэнд-Амар, Хийморь, Сонор хайрхан төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоолоо.

8 нэрийн болон 6 нэрийн хүнсний дэлгүүрүүд 08:00 цагаас 20:00 цаг хүртэл ажиллах бөгөөд дээр дурьдсанаас бусад үйл ажиллагаа хэвийн явагдана

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Awtobusa ywulache mend amar .s horoolol ru taksi 1000 togrogoor ywj bn arai yuma 300000 myngaar dalimdulj hurtel taksi hurtel dawarch bn

Zochin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%