Орхон аймаг: Татварын буцаан олголтыг 2570 иргэн авах бөгөөд ирэх 5-р дугаар сард багтаан олгоно

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлдэг.

Мөн  дээрхи хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлдэг. 

Энэ жил нийтдээ Орхон аймгийн хэмжээнд 2021 онд 2570 орчим мянган иргэн 2,тэрбум 405 сая  гаруй төгрөгийн буцаан олголт авахаар хүсэлтээ гаргаж, материалаа бүрдүүлж өгсөн байна.

Татварын алба иргэдээс ирсэн материалуудыг хянаж, шалгаад буцаан олголт авах иргэдийн нэрсийн жагсаалтыг Аймгийн төрийн Санд хүргүүлжээ.

Орхон аймагт  орон сууцны хөнгөлөлт авах 1518  иргэн  байгаа бол 1052 оюутаны хөнгөлөлт авахаар  иргэн материалаа ирүүлсэн байна. Аймгийн төрийн сан  материалыг хүлээн авч  давхар хянаснаар банкууд руу иргэдийн мэдээллийг төрийн сангаас  явуулж, нэр данс нь зөрсөн эсэхийг шалгуулах ажил хийгдэх юм.

Буцаан олголт ирэх 5-р сард  багтаан  иргэдийн дансанд орох юм байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.