Хөл хориог чангатгаж хүний хөдлөгөөнийг хязгаарлахаас өөрөөр тархалтын явцыг хумих боломж байхгүй гэдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд тогтоосон гэдгийг өнөөдөр болсон аймгийн Онцгой комиссын хуралдааны үеэр ЭМГ-ын дарга мэдээлэл хийсэн.  Иймд аймгийн Онцгой комисс  маргааш буюу 04.17-оос 14 хоногоор хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, чангатгах нь зүйтэй гэх шийдвэрийг гаргаж зарим үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргасан. Мөн зарим төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн  үйл ажиллагааг зөвшөөрсөн хэвээр үлдээсэн. Эдгээр зөвшөөрөгдсөн үйл ажиллагаага танилцуулж байна. 

1. Эрчим хүч, дулаан, усан хангамж

2. Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган 

нийлүүлэх байгууллага

3. Шүүх, өмгөөлөл, нотариат

4. Шатахуун, түлшний хангамж

5. Хүнс, ахуйн хэрэглээний үйлдвэрлэл, худалдаа тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт

6. Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, тээвэрлэлт

7. Цахим банк, автомат тооцооны машин

8. Газар тариалан, өвс тэжээл, түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тээвэрлэлт, худалдаа

9. Харилцаа холбоо, шуудан илгээмж

10. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хангах аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа /Шуурхай штабын зөвшөөрснөөр/

11. Хэвлэл мэдээлэл

12. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

13. Геологи хайгуул, уул уурхай

14. Орон сууц, нийтийн үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоо

15. Буяны үйл ажиллагаа

16. Бүтээн байгуулалт, барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл худалдаа /хүргэлт, түгээлтийн үйлчилгээ/

17. Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор оршин суугаа газрын ойролцоох байршил, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд алхах, дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх

18. Авто машины дугуй засвар

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ