Орхон аймаг: Халдвар бүртгэгдсэн байгууллагуудаас "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой 30 гаруй батлагдсан тохиолдол байна

Орхон аймаг нийт хүн амын 70 хувийг коронавирусын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байгаа билээ. Өнөөдрийн байдлаар 18182 буюу төлөвлөсөн хүн амын 26.8 хувийг хамруулаад байна. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдолуудад Ачит ихт, ХХК , Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, 5-р сургууль, Тесеро төв, Урт цагаан, 4-р сургууль, "Зэс эрдэнэ" ХХК ,12-р сургууль,15-р цэцэрлэг, ДЦС,Орхон эмпати сургууль гэсэн байгууллагуудад халдвар бүртгэгдсэн байна. 

       Үүнд:  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  6869 ажилтан, бусад албан байгууллага болон хувь иргэдээс  11313-ыг хамруулсан байгаа юм. 

      Түүнчлэн 3-р сарын 24-өөс хойш аймгийн хэмжээнд түргэвчилсэн болон PCR  шинжилгээг нийт 110834-г хийсэн байна.   

     4 сарын 17-ны өдөр 7 ӨЭМТ, Эрдэнэт сувиллын цогцолбороор 313 PCR  шинжилгээг хийжээ. Мөн  түргэвчилсэн шинжилгээг 5 ӨЭМТ, “Эрдэнэт сувиллын цогцолбор”, “Медипас” эмнэлэг, “Баян-Өндөр мед” эмнэлэг, Бадархундага эмнэлэг, Авто замын 2 пост, “Ачит ихт” ХХК-с нийт 244-г хийж 3 сул эерэг бүртгэгдсэн.

       Тусгаарлах байр нийт 62 иргэн байгаагаас Молор-Эрдэнэ зочид буудалд 32, Дээдэс зочид буудалд 30 иргэн байна. Гэрийн тусгаарлалтад голомттой бүс нутгаас ирсэн 501, батлагдсан тохиолдлуудын хавьтал 706 нийт 1066 иргэн тусгаарлагдаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.