Орхон аймаг: Халдварын 9 голомт байгаагаас "Булган" аймагтай холбоотой голомт өндөр хувийг эзлэж байна

Орхон аймагт 2021.04.19 ны 11:00 цагийн байдлаар 254 PCR шинжилгээ хийхэд 19 шинэ халдвар батлагдлаа.Сүүлийн 72 цагийн дотор буюу 3 хоногт халдварын батлагдсан тохиолдол 46 болж нийт батлагдсан тоо 309 боллоо. Батлагдсан 46 тохиолдол ойрын хавьтлаас 41 халдвар зөөвөрлөгдөн ирсэн 3 тохиолдол сайн дурын шинжилгээ өгч илэрсэн 2 халдвар бүртгэгдлээ. Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд Улаанбаатар, Өмнөговь,аймгуудаас ирсэн тусгаарлалтанд байсан иргэдээс халдвар илэрчээ. Өнөөдрийн байдлаар БОЭТ-д 88 иргэн эмчлүүлж байна.Эдгэрч гарсан иргэдийг гэрийн тусгаарлалтанд шилжүүлсэн байна. Орхон аймагт халдварын 9 голомт байгаагаас Булган аймагтай холбоотой 80 гаруй халдвар бүртгэгдсэн бол Улаанбаатараас тусгаарлалтын дүрэм зөрчсөн иргэдтэй холбоотой идвэхитэй таван голомт байгаа юм. Халдварын тархалт хумигдаагүй тархалт өндөр байгаа тул иргэдийг хяналтаа сулруулахгүй байхыг анхаарууллаа. 

Халдварын тархалт Баян-Өндөр сумын 19 багт тархсан бөгөөд  Наран, Говил, Малчин багуудад бүртгэгдээгүй байна. 

БОЭТ-д 88 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 13 хүний биеийн байдал хүндэвтэр, 75 хүн хөнгөн байна. 

Батлагдсан тохиолдлуудын тандалт судалгаагаар нийт ойрын хавьтал 1689, дам хавьтал 1774 тохиолдлыг олж илрүүлсэн. Гэрийн ажиглалт тусгаарлалтай холбоотой 1065 иргэн байна.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг ПСР  шинжилгээнд 100 хувь хамруулснаас нэг дэх шинжилгээгээр 196 /73.9%/, хоёр дахь шинжилгээгээр 50 /18.8%/, гурав дахь шинжилгээгээр 19 /7.2%/ тохиолдол илэрсэн.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.