Хууль бус архи худалдан борлуулдаг "ШАГЧИД"-ийг шалгаж зөрчлийн хуулиар торгожээ

 Хорио цээрийн хугацаанд баар, цэнгээний газар, архи худалдан борлуулах зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагааг хааснаас үүдэн  шагчид-ийн гар харсан залуусын бөөгнөрөл шөнийн бас нэгэн эмгэнэлт дүр зураг болж хувирсныг иргэд олон нийт шүүмжилсээр байна. 

Хөлчүү залуус ч бас ганц шил архи, пиво шагчдаас авснаа олз гэж олзуурхаад хэчнээн төгрөгөөр нугалж зарсныг нь гар таталгүй авч, шалавхан цүнхлэх нь шагчдыг өөгшүүлсээр байна. Энд тэндэхийн буланд хэнд ч мэдэгдэхгүй зогсч, согтуу хүмүүсийг ажиглах, автомашинтайгаа хүргэж өгөх, таксинд зарах, фэйсбүүк, утсаар захиалга авах зэргээр шагийн наймаа цэцэглэхийн хэрээр бизнес эрхлэгчдийн арга нарийсч, гэмт хэргийн бүлэглэл болтлоо хөгжсныг цагдаагийн байгууллагаас иргэдийн хүчээр илрүүлж арга хэмжээ авах боломжтойг сануулсаар байна. 

Фэйсбүүкт “Архи пиво хүргэлтийн үйлчилгээ”, “Архи пиво захиалгаар хүргэж өгнө”, “Архи, пиво тамхи хүргэлт” гэх мэт пэйж, группүүд мөн л дэлгүүрүүд хаалгаа барьсны дараа идэвхждэг нь анзаарагдсан. Энэ төрлийн бизнес эрхлэгчид өөрсдийн байгаа хаяг байршлаа нууцлах бөгөөд аль болох хүргэж өгөхийг илүүд үзэх хэлбэрт шилжсэн. Энэ бол иргэд өөрсдөө худалдан авч асуудлыг улам өөгшүүлсэнтэй ч холбоотой.

Фэйсбүүк болон утсаар холбогдож үнийн мэдээлэл лавлахад архинаас илүүтэй пиво их байгааг хэлж байв. Үнийн хувьд Сэнгүр, Боргио, Нийслэл зэрэг 2.5 литрийн савлагаатай “үнээ” гэх пиво 18.000 мянган төгрөг. Харин дэлгүүрийн лангуун дээр Сэнгүр 8200-8500, Боргио, Нийслэл пиво 7500 төгрөгийн үнэтэй. Мөн шагийн наймаачид  Eden архи 0.75 нь 55.000, Соёрхол 0.75 нь 45.000, 500  EX 0.75 нь 35.000 төгрөгийн ханш тогтоожээ. Энэ нь мэдээж ердийн үеийнхээс хэд дахин “нугалсан” үнээр борлуулдаг нь тодорхой. Дэлгүүр, худалдааны төвүүдэд “Соёрхол” 0.75 литр нь 21.500, 0.5 литр нь 19.500, ЕX 0.75 литр нь 17.500, 0.5 литр нь 13.500, Chingis 0.75 литр нь 23.800  төгрөгийн үнэтэй байв.Иргэд ихэвчлэн шагчдаас оройн цагаар худалдан авалт хийдэг байна.

Орхон аймгийн  Цагдаагийн газраас Засаг даргын захирамжинд хяналт тавин ажиллах хүрээнд хяналт шалгалтыг эрчимжүүлж иргэдтэй хамтран ШАГЧИД-ийг  илрүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.  

Иргэд олон нийтийн зүгээс гэр хорооллын орчимд  архи хорьсон ч гэлээ согтуу хүмүүсийн хөдөлгөөн буурахгүй гудамж талбайд  архидан согтуурч  амгалан тайван байдлыг алдагдуулах асуудал түгээмэл байгааг шүүмжилсээр байна.Уг асуудлыг иргэдийн ирүүлсэн бодиттой баримттай асуудлыг хүлээн авч хамтран хууль бус гар дээрх худалдааг зогсоох боломжтойг харин ЦГ-аас сануулсаар байна.

  Өнгөрсөн долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хорин зөрчлийг илрүүлж хуулийн хариуцлага хүлээлгэсэн бол архи дамлан зарсан арван зөрчлийн илрүүлж, Зөрчлийн тухайн хууль, Гамшгийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж торгуулийн арга хэмжээ авч архи согтууруулах ундааг хурааж хуулийн хариуцлага хүлээлгээд байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /5/

Ёстой баяр хүргэе! Ирээдүйг хар усаар бузарлагсдыг сайн торго.

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

PIVO G ZARUULAACH HOT ZARUULAAL BOLOOL BN ERDENET GEHEEREE YACHDAGIIN ESVEL GOKIIHON ULAAN ARHICHAD UMUU

ZOCHIN

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Gok erdenetin dulaani tsahilgaan stancin ajilchid gj neg negniigee uruu tatsan har arhichinguud eelj buulaa gej uuna oroi tarlaa gj uuna arai l hiterhii

.

2023-01-04 13:30 | 43.231.113.120

gok tsahilgaan stnnac gj unen arhichinguud eelj buulaa gj uuna

.

2023-01-04 13:30 | 43.231.113.120

tsagdaa narin arga ni nariisaad eruuljuulegdsen sogtui humuusees henees arhi avch uusnaa helbel eruuljuulehiin mongo avahgui gj hulhidaad henees avsaniig ni heluulj bna gesen nogoo gostuu ni eruuljuulehin mongo tolohgui sanaatai hamag unenee heleed ogloo yun ter eruuljuulehiin mongo tiim yum yariagui sh de gd hulhiduulaastai ineed ch hureh shig uur ch hureh shig

.

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.