Вакцин хийлгэхийн өмнө болон хийлгэсний дараа юу анхаарах вэ?

Иргэд коронавирусний халдварын эсрэг вакцин хийлгэхээс өмнө болон хийлгэсний дараа юуг анхаарах шаардлагатай талаар ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Тодруулбал, вакцин хийлгэхээс өмнө сүүлийн нэг сард ямар нэг вакцин хийлгээгүй байх, архи согтууруулах ундааг өмнөх өдөр нь хэрэглээгүй байх, тухайн вакцины талаар мэдээлэл авсан байх, эмчийн үзлэгт орохдоо харшилтай эсэх, ямар өвчин зовуурь байдаг талаар эмчдээ өөрийгөө сайн илэрхийлэх, дулаан хувцаслах, заавал вакцинжуулалтын цэгт очиж хийлгэх, халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах юм.

Вакцин хийлгэсний дараа тарьсан хэсгийг хөндөхгүй, хоёр хоног ус хүргэхгүй, дулаан хувцаслах, даарахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй, гараа ариутган, амны хаалт зүүнэ. Хэрэв халуурах, ханиах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт залгаж зөвлөгөө авах аж.

Харин вакцин хийлгэсэн хэсэгт боолт хийх, эм, тос тавих, хөхний сүү, гялгар уут зэрэг зүйлээр жин тавьж болохгүй бөгөөд 2 дахь тунгаа товлолт хугацаанд хийлгэх нь хамгийн чухал гэдгийг ЭМЯ-наас мэдээлэв.

Дархлаажуулалтын дараа тодорхой хэмжээнд тухайлбал, толгой өвдөх, чичрүүдэс хүрэх, дотор муухайрах, халуурах, тариулсан газар хөндүүрлэх, хавдах, халуу оргих, бөөлжис хүрэх зэрэг үрэвслийн ерөнхий хариу урвал эхний 20-30 минутад илэрдэг байна.

“Вакцин хийлгэсэн иргэдээс одоогоор хүнд, ноцтой урвал илэрсэн мэдээлэл бүртгэгдээгүй. Вакцин хийлгэсэн хүмүүс коронавирусний халдвараас тодорхой хэмжээнд хамгаалагдаж, өвдлөө гэхэд хүндрэлээс 99-100 хувь сэргийлэх судалгааны дүнг олон улсын сэтгүүлд нийтэлжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.