Орхон аймаг: /2021.05.11/ Сүүлийн 24 цагт ойрын хавьтлаас 6 шинэ халдвар бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт ойрын хавьтлын 3 хүүхэд, 2 том хүн нийт 6 тохиолдлоос коронавирусний халдвар  батлагдан Орхон аймгийн нийт батлагдсан тохиолдлын тоо 549 боллоо. 

Өнөөдрийн байдлаар БОЭТ-д нийт 96 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 3, хүндэвтэр 28, хөнгөн 65 хүн байна. 3 сарын 24-нөөс хойш батлагдсан 524 тохиолдлоос том хүн 393 буюу 76% , хүүхэд 131 буюу 24% хувийг эзлээд байна. 

 Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад ойрын хавьтлын 358, дам хавьтлын 265 иргэн байна. 

Аймгийн хэмжээнд 135512 шинжилгээ хийсэн бөгөөд Түргэвчилсэн шинжилгээг 86736, PCR шинжилгээг 48776 иргэнд хийжээ. Сайн дурын шинжилгээг өдөр бүр 4 цэгээр авах ажлыг  зохион байгуулж байна. 

 Аймгийн хэмжээнд коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч эмнэлэг тасаг нэгжүүд халдварт өртөж байгаа тул ажлын хэсэг байгуулж хувийн хэвшлийн ортой эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дотоод үйл ажиллагаанд цахимаар хяналт тавьж арга зүйн зөвлөгөө өгч байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Тусгаарлалтанд байсан хүмүүсээс илэрсэн үү шинэ халдвар гэхээр гэхээр шинэ голомт гэсэн үг үү.

Амгаа

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.