Орхон аймаг: /2021.05.12/ Шинээр 9 халдвар батлагдсан үүнээс сайн дурын шинжилгээ өгч илэрсэн 5 тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт шинээр 9 халдвар бүртгэгдсэн үүнээс  ойрын хавьтлын 3 шинж тэмдэг илрээд сайн дурын шинжилгээ өгсөн 5 иргэнээс тандалтын шинжилгээгээр илэрсэн -1 тохиолдол батлагдлаа.  Орхон аймгийн нийт батлагдсан тохиолдлын тоо 558 боллоо. Эдгээр халдвар бүртгэгдсэн 9 хүнээс 2 нь 1-р тунгаа хийлгэсэн бол 2-р тунгаа хийлгэсэн мөн 2 иргэн халдвар авчээ.

Өнөөдрийн байдлаар БОЭТ-д нийт 105 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 2, хүндэвтэр 28, хөнгөн 75 хүн байна. 

 Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад ойрын хавьтлын 412, дам хавьтлын 265 иргэн байна. Голомттой бүс нутгаас ирсэн 516 иргэн байна. Өнөөдрийн байдлаар вакцинжуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд Орхон аймгийн нийт 68597 иргэн вакцинд хамрагдах судалгаа гарснаас эхний тунд -51988 иргэн хамрагдсан бол 2-р тунд 18172 иргэн хамрагджээ. 

Аймгийн хэмжээнд коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч эмнэлэг тасаг нэгжүүд халдварт өртөж байгаа тул ажлын хэсэг байгуулж хувийн хэвшлийн ортой эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дотоод үйл ажиллагаанд цахимаар хяналт тавьж арга зүйн зөвлөгөө өгч байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.