ЗГ:Файзер вакциныг хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хийх шийдвэр гарлаа

Засгийн газар урд шөнө 100 мянган тун Файзер вакциныг Ковакс хөтөлбөрийн хүрээнд татан авчээ. Тус вакциныг хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд хийх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргажээ.

Улсын хэмжээнд нийт 53 мянга орчим жирэмсэн эх байгаа бөгөөд эдгээр Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу Файзер вакцинд хамрагдах боломжтой гэв.

Түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас вакцинд хамрагдаж амжаагүй хүмүүс мөн адил Файзер вакцинд хамрагдаж боломжтой аж. ДЭМБ-аас жирэмсэн эхчүүд халдварт өртөх эсрдэл өндөр байгаа учир вакцин хийлгэх боломжтой гэж мэдэгдсэн. Иймээс жирэмсэн эхчүүд эмчийн заавар зөвлөмжин дор сайн дурын үндсэн дээр вакцинаа хийлгэх боломжтой гэв.

Хоёрдугаарт, Засгийн газрын хуралдаанаар гадаадаас ирэх Монгол Улсын иргэд заавал вакцинд хамрагдсан байх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргажээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Хөхүүл хүнд хийж болно оо нэсээр нэгдүгээр тун вероцэл хийснн шдээ. Одоо юун өөр вакцин бэ. Хоёрдугаар тунгаа хийлгэх юмуу яах юм бэ

БаЯржаргал

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.