Д.Сүхээ: Ирэх сарын дунд үе хүртэл халдварын тоо "ДОЛОО" хоногт 280 хүрч нэмэгдэх тооцоолол гараад байна

ЭМГ-ын дарга Д.Сүхээ:  5-р сарын 22-ны өдрөөс хойш буюу хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэнээс хойш 124 тохиолдол батлагдсанаас зөөвөрлөгдсөн тохиолдол 8 бүртгэгдлээ. Зөөвөрлөгдсөн 8 халдвараас  5 тохиолдол нь хувийн тээврийн хэрэгслээр, 3 нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж ирсэн байна. Дээрхи зөөвөрлөгдсөн 8 тохиолдлоос халдвар авсан 48 тохиолдол бүртгэгдээд байна.Халдварын тоо буурахгүй байгаа олон шалтгаан бий.Бид тооцоолол гаргасан зөөвөрлөгдсөн халдварууд нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед тандалт судалгаагаар ирэх 6,7 дугаар саруудад халдварын тоо ямар байхыг тооцооллосон өнгөрөгч долоо хоногт 100 гаруй халдвар бүртгэгдсэн бол энэ тоо нэмэгдэхээр байна.6-р сарын эхний долоо хоногт 200 орчим халдвар дундах долоо хоногоос 280 хүрэх тооцоолол судалгаа гараад байна. Тиймээс иргэдийн тухайд халдвар хамгааллын дэглэмээ баримталж вакцинжуулалт хийгдсэн үед дархлаа бүрэн тогтох хүртэл амны хаалтаа сайн зүүж зорчих хөдөлгөөн аль болох хийхгүй байх хэрэгтэй байна. БОЭТ өнөөдөр хэвтэн эмчлүүлж байгаа 133 иргэнээс 37 нь 0-15 насны хүүхдүүд эзлэж байгаа тул эцэг эхчүүд хүүхдүүдээ анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар манай аймагт 8 хүн шинээр халдвар авч, 9 эдгэрч эмнэлгээс гарсан байна.

 Нийт батлагдсан тохиолдол 754 болж эдгэрсэн хүний тоо 602 боллоо.

133 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 126 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 6, хүнд 1 хүн эмчлүүлж байна.

 Гэрийн тусгаарлалтад

 Ойрын хавьтал 464

 Дам хавьтал 261

 Голомттой бүс нутгаас ирсэн 274

 Нийт 999 хүнийг тусгаарлан ажиглаж байна.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.