С.Батжаргал: Бид наадмаараа 256 бөх барилдуулж цэнгэлдэх хүрээлэндээ баяр наадмаа өргөн дэлгэр хийнэ

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815,  Ардын хувьсгалын 100 жилийн ой, Орхон аймаг байгуулагдсны 45 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулна гэдгээ өнөөдөр Засаг дарга С.Батжаргал шуурхай зөвөлгөөний үер онцоллоо. 

Энэ жилийн баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулах хүрээнд наадмын комиссын даргаар Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ажиллах бөгөөд тэгш ой тохиож байгаа учраас 256 бөх барилдуулахаар зохион байгуулалтыг хийж байгаа юм байна. Баяр наадмын зохион байгуулах ажлын хэсэг ажилдаа орсон энэ хүрээнд халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн зохион байгуулах талаар АОК-той хамтран ажиллана гэв. Тэгш ой тохиож байгаа учраас өргөн дэлгэр наадам хийнэ гэдгээ Засаг дарга С.Батжаргал хэллээ.  Улсын их баяр наадмын хүрээнд ажлуудын талаарх мэдээллийг та бүхэндээ тухай бүрт нь хүргэн ажиллах болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.