Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна!

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу зургаадугаар сарын 7-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх болон Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Хэнтийн нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Онон, Их Хянганы нурууны Халх, Хангай нурууны өврийн Завхан, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Идэр, Хэрлэн, Халх, Ховд, Хариг, Түргэн болон Туул гол Лүн сум орчимд үерийн түвшинг 5-25 см даван үерлэж байна.

Маргааш буюу зургаадугаар сарын 8-нд Сэлэнгэ мөрний эх болон Туул гол Улаанбаатар хот, Ерөө гол Дулаанхаан сум, Хараа гол Дархан хот, Халх гол Ялалт баг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард, иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхаарал, халамжаа сайжруулж, баталгаагүй зам, гарцаар гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.