БНСУ-д таван давхар барилга нурж, есөн хүн амиа алджээ

Өмнөд Солонгосын Гуанжу хотын таван давхар барилга нурж  хажууд нь зогсож байсан нийтийн тээврийн автобусанд зорчин явсан есөн хүн амиа алдаж, найман хүн хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарчээ. 

Албаныхан  лхагва гарагийн 16:22 цагт энэ талаар дуудлага хүлээж авсан байна. Осол уг барилгыг нураах ажлын үеэр гарсан бөгөөд ойролцоох автобусны зогсоол дээр зогсож байсан автобус бүхэлдээ дарагдсан гэж гэрчүүд мэдээлжээ.

Ингээд аврах багийн алба хаагчид яаралтай ажиллан, лхагва гарагийн 20:20 цагийн байдлаар ослын улмаас нийт 17 хүн хохирсон гэж тогтоосон ба тэдний ихэнх нь автобусны зорчигчид юм. Нуранги дор дарагдсан иргэдийн ес нь аль хэдийн нас барсан байсан бол бусад найман хүн нь маш хүнд шархадсан бөгөөд тэднийг ойролцоох эмнэлгүүдэд хүргээд байгаа аж.

Түүнчлэн уг осолд хоёр суудлын автомашин өртсөн байж магадгүй гэх мэдээлэл байсан хэдий ч барилга нурах үеийн бичлэг ил болсны дараа эдгээр иргэд амжин зугтсан нь тогтоогджээ.

Одоо аврагчид барилгын нуранги дор дарагдсан байж болзошгүй барилгын ажилтнууд эсвэл явган зорчигчдыг хайж байгаа юм. Мөн нуралтын шалтгааныг хараахан тодорхойлоогүй байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.