2021 оны ЭМЯ-ны тогтоолоор эрхтэн шилжүүлэн суулгуулах иргэдийн зардлын 75 хувийг ЭМД-аас 25 хувийг иргэн төлдөг болсон

Монгол Улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2011 оноос дотооддоо хийж эхэлсэн байдаг. Одоогийн байдлаар элэг шилжүүлэн суулгасан 160, бөөр 280, ясны чөмөг шилжүүлэн суулгасан 20 гаруй хүн байдаг аж. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоолыг шинэчлэн баталснаар эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төлбөрийг ЭМДС-аас 100 хувь хариуцахаар болжээ. ЭМДС-аас эрхтэн шилжүүлэх мэс засалд тавдугаар сарын 1-ний байдлаар 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэх мэдээлэл бий.

Анагаахын шинжлэх ухааны Доктор, профессор, элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн “Өмнө нь элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний зардлаа иргэн өөрөө 100 хувь хариуцдаг байсан. Тухайлбал, элэг шилжүүлэн суулгуулах хүн 85 сая төгрөгийг төлдөг байсан юм. Бөөр шилжүүлэн суулгахад ойролцоогоор 4-5 сая төгрөг төлдөг байсан. 2021 оны ЭМДҮЗ-ийн 03 тоот тогтоолоор эрхтэн шилжүүлэн суулгуулж буй хүмүүсийн зардлын 75 хувийг эрүүл мэндийн даатгалаас, 25 хувийг иргэн төлдөг болсон.

Өмнө нь улсын төсвөөс ихэнх хувийг төлдөг байх үед тоо заадаг байсан. Заасан тооноос илүү гарвал төсөв төсөвгүй болчихдог байсан. Даатгалын сангийн шинэчилсэн тогтоол гарснаар гүйцэтгэлээрээ санхүүжих болсон. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын оочер, хүлээлт Монголд их байдаг. Тухайлбал, тогтоол гарснаас хойш 18 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн байна. Бид өмнө нь жилд 20 орчим хүний амийг авардаг байсан бол төлбөрийг даатгалаас даадаг болсноор илүү олон хүний амийг аврах боломж бүрдсэн” гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.