Орхон аймаг: Ирэх долоо хоногт халдварын тоо эрс нэмэгдэж 480 хүрэх тооцоолол гараад байна

/2021.06.14-ний 11:00 цагийн байдлаар/ 

Орхон аймгийн хэмжээнд сүүлийн 72 цагт 177  короновирусын  тохиолдол нэмж батлагдан нийт тохиолдол  боллоо. Илэрч байгаа халдварууд нь зөөвөрлөгдөн ирсэн болон ойрын хавьтлаас түүнчлэн сайн дурын шинжилгээгээр илэрч байна.

Нийт 324 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 105 нь хүүхдүүд байна.Мөн жирэмсэн 9 эмэгтэй эмчлүүлж байна. 

 Дархлаажуулалтандаа хамрагдсан 508 хүн байгаа бөгөөд эдгээрээс илэрсэн халдваруудаас 1-р тунгийн вакцин хийлгэсний дараа халдвар авсан 207 , 2-р тунгийн вакцин хийлгэсний дараа халдвар авсан 301 хүн бүртгэгдээд байна.Энэ нь нийт илэрсэн батлагдсан халдварын 42,1 хувийг эзлэж байна. Дархлаажуулалтад хамрагдсан иргэд халдвар авсан ч биеийн байдал хүндрэхгүй байгаа нь вакцин тодорхой хэмжээгээр үйлчилж байна гэсэн үг юм. Вакцин хийлгэсний дараа дархлаа тогтож дуусах хүртэл иргэд аль болох халдвар авахгүй байх талаар анхаарах шаардлагатай байна.Ирэх долоо хоногт  бүртгэгдэх халдварын тоо 480 -д хүрч өсөх тооцоолол гараад байна. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл нас баралт нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэдийг дэглэмээ сайн барихыг санууллаа. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.